Дугаарын хязгаарлалт: Засгийн газрын зөрүүтэй 2 мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт: Засгийн газрын зөрүүтэй 2 мэдээлэл

Дугаарын хязгаарлалт: Засгийн газрын зөрүүтэй 2 мэдээлэл

Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр /2020.04.12/ 12.00 цагт мэдээлэл хийх үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” хэмээн ярьсан.

Дээрх шийдвэрт олон хүн бухимдаж буйгаа цахим хуудаснаа илэрхийлсээр байна.

Гэтэл удалгүй Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа” хэмээн онцолсон юм.

Харин хотын даргын зүгээс “Улсын Онцгой Комиссоос нутаг дэвсгэртээ автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах чиглэл буюу саналыг аймаг, нийслэлд хүргүүлсэн. Нийслэл энэ чиглэл саналыг хэрэгжүүлэх эсэхээ одоогоор шийдээгүй байна. Асуудлыг олон талаас нь судалж шийдвэрээ гаргана” хэмээн мэдэгджээ.

Ямартай ч Засгийн газар дээрх шийдвэрт дургүйцсэн иргэдийн эсэргүүцлээс айв уу, эсхүл нэг дор харьяалагддаг УОК болон шуурхай штаб хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг уу гэх хардлага нийгэмд үүсээд байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж