Түймэр гаргаагүй аймаг, сумдыг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Түймэр гаргаагүй аймаг, сумдыг урамшуулна

БОАЖЯ-наас ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаа­лах, түймэртэй тэмцэх арга хэм­жээг амжилттай зохион байгуулсан аймаг, сумыг шал­гаруулах шийдвэрийг гаргажээ. Харъяа нутаг дэвсгэртээ түймэр гаргаагүй, түймрийн тоог өмнөх гурван жилийн дунджаас 80-аас доошгүй хувиар бууруулж, түймрийг цаг алдахгүй илрүүлж, ойд 20 га-аас дээш талбайд тар­хуулалгүй унтраасан, ойн түй­мэртэй тэмцэх аймаг, сумын хө­төлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг бүрэн биелүүлсэн аймаг сумдаас хамгийн шилдгийг нь шалгаруулах юм байна. Шалгаруулалтыг оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сард явуулах юм. Уралдааны шагналын нийт сан нь 30.5 сая төгрөг байх аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж