Москва хотын иргэд гэрээс гарахдаа заавал зөвшөөрлийн бичиг авна

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Москва хотын иргэд гэрээс гарахдаа заавал зөвшөөрлийн бичиг авна

Москва хотын иргэд гэрээс гарахдаа заавал зөвшөөрлийн бичиг авна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.04.12) шинэ төрлийн коронавирусийн халдварын цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэсэн билээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа хэлэхдээ “Итали, Испани, Франц, Их Британи улсад нас баралт өндөр байна. “Covid-19”-өөр АНУ-ын 514 мянган хүн өвчилж, 20 мянга гаруй хүн нас баржээ. Ингэснээр тус өвчнөөр хамгийн олон хүн нас барсан улсаар АНУ бүртгэгдсэн.

Испани улсад өнгөрсөн 24:00 цагт 510 хүн “Covid-19”-ийн улмаас нас барсан нь өнгөрсөн сарын 23-наас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.

ОХУ-д Бямба гаригт 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн тул ирэх долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн Москва хотын иргэд ажилдаа явах, дэлгүүр орох зэргээр гэрээсээ гарахдаа заавал зөвшөөрлийн бичиг авсан байх дэглэм хэрэгжиж эхлэхээр болжээ. Мөн эрүүл мэнд, батлан хамгаалахаас бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болсон байна. БНХАУ-д 99 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 97 нь гадаадаас ирсэн иргэн байжээ" гэв

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж