Кайли Женнер хоёр жил дараалан хамгийн залуу тэрбумтан болжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Кайли Женнер хоёр жил дараалан хамгийн залуу тэрбумтан болжээ

Кайли Женнер хоёр жил дараалан хамгийн залуу тэрбумтан болжээ

Форбс сэтгүүлээс эрхлэн гаргасан өөрөө өөрийгөө бий болгосон хамгийн залуу тэрбумтнаар Кайли Женнер хоёр жил дараалан тодорчээ.

Нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 22 настай Kylie Cosmetics гоо сайхны брендийн эзэн тэрбээр анх 2019 оны гуравдугаар сард энэхүү алдрын эзэн болж, 23 насандаа тэрбумтан болсон Facebook компанийн захирал Марк Цукербергийн хамгийн залуу тэрбумтан гэх сэнтийг булаасан билээ.

The Kardashians телевизийн шоуны од түүнийг “өөрөө өөрийгөө бий болгосон” тэрбумтан гэж тодорхойлсон нь маш их маргаан дагуулаад байгаа аж.

Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс түүний байр суурийг хамгаалан “Тийм ээ, тэр өөрөө өөрийгөө бий болгосон (алдартай гэр бүлийнхээ туслалцаа, эсвэл ямар нэгэн бизнес өвлөөгүй тэр өөрийн гэсэн бүхнээ бий болгосон) Тэр бол тэрбумтан ( Түүний нийт хөрөнгө 1 тэрбум ам.доллар)" хэмээжээ.

Кайли Женнер ч өөрийгөө хамгаалан нэгэн ярилцлагадаа “Би өөрөө өөрийгөө бүтээсэн гэхээс илүү үнэн үг олдохгүй. Энэ л миний тодорхойлогдох ангилал. Хэдийгээр Kylie Cosmetics брендийг үүсгэн байгуулахаас өмнө маш том зах зээл, олон дэмжигчтэй байсан ч энэ бол онцгой тохиолдол. Би 15 настайгаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө авахаа больсон. Миний компани 100 хувь миний мөнгөөр боссон. Компаниа байгуулахын тулд би банкны дансан дахь бүх мөнгөө шавхсан, бүр нэг зоос ч үлдээгээгүй шавхсан. Би үүгээрээ бахархдаг” хэмээжээ.

Женнер анх 2015 онд компаниа байгуулсан бөгөөд түүний анхны уруулын будгийн иж бүрдэл хэдхэн минутын дотор зарагдаж байжээ. Тэрбээр өнгөрсөн жил компанийхаа ихэнх хувьцааг 600 сая ам.доллараар үнэлэн, гоо сайхны томоохон компани болох Coty Inc-т зарж, өдгөө компани нь 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй болжээ.

Энэ оны нэгдүгээр сард эцэслэгдсэн энэхүү тохиролцооноос гадна компанийхаа 49 хувийн хувьцааныхаа ачаар Кайли Женнер энэ жил дахин дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон аж.

Харин 30 наснаас доош тэрбумтнуудын жагсаалтад өдгөө 29 настай Snapchat-ийг үүсгэн байгуулагч Эван Спиегел 1.9 тэрбум ам.доллар, 29 настай Stripe компаний хамтран эзэмшигч Жон Коллисон 3.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тус тус бичигджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж