Covid-19: 101 настай хүн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Covid-19: 101 настай хүн эдгэрчээ

Covid-19: 101 настай хүн эдгэрчээ

101 настай эр хоёр долоо хоногийн турш шинэ коронавирустэй тэмцсэний эцэст эдгэрч тус өвчнийг ялан дийлсэн хамгийн ахмад британи хүн болжээ.

Кэйт Уотсон хэмээх хөгшин гэрийн асаргаанд байхдаа унан, Английн Реддитч хотын Александра эмнэлэгт мэс засал хийлгэх гэж хэвтэн эмчлүүлжээ. Анхны хүнд сорилтоо амжилттай давсны дараа Кэйтэд коронавирусийн шинж тэмдэг илэрч эхэлсэн аж. Эрүүл мэндийн ажилтнууд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Кэйтийг шинжилгээнд хамруулж, хариу нь эерэг гарчээ.

101 настай хөгшин эрийг тус эмнэлгийнхэн 14 хоногийн турш асарч, халамжлан түүнд хэрэгтэй бүх эмчилгээг хийсэн байна. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд түүнээс дахин шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан учир гэртээ хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл олгожээ.

Түүний ач хүү Бенжамин “Энэ бол Кэйт. Тэр одоо 101 настай. Өнөөдөр тэр коронавирусийг ялан гэртээ харьж байна. Александра эмнэлгийн ажилчдад баярлалаа, та бүхэн Кэйтийг 14 хоногийн турш сайн харж хандсан” хэмээн зургийг нь оруулжээ.

Харин Кэйтийн ач охин Жо BBC-д ярихдаа “Өвөө маань гэрийн асаргаанд байхдаа өнхөрч унан эмнэлэгт очих шаардлагатай болсон. 101 насандаа хүнд хэцүү сорилтыг давж хагалгаанд орж үүнийг даван туулсан. Гэвч тэр халуурч, коронавирусийн шинж тэмдэг илэрч эхлэхэд эмнэлгийн ажилчид түүнээс шинжилгээ авсан ч хариу нь эерэг гарч дахиад л эмнэлэгт хэвтэх болсон.

Хагалгаа нь амжилттай болсон нь нэг сайн зүйл. Гэвч түүний хариу эерэг гарахад бид бүгд л муу зүйлийн талаар бодож байлаа. Гэхдээ тэр даваад гарсан. Тэр бол гайхалтай” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж