Covid 19: Хятадад 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Covid 19: Хятадад 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

Covid 19: Хятадад 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн Бямба гаригт БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнээс 97 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээлжээ.

“Covid-19”-ийн дотоодод халдварласан хоёр тохиолдол Хэйлунжян мужид бүртгэгдсэн байна.

Хятадад Бямба гаригт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай 49 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо хоёроор буурч, 139 болжээ.

Эх газрын Хятадад Бямба гаригийн оройн байдлаар 82052 хүн халдвар авснаас 3339 хүн нас барж, 77575 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1280-д хүрч, 481 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 36 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 9722 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд Бямба гаригт хяналтад байсан 1534 хүн гэртээ харьсан байна.

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад Бямба гаригт “Covid-19” халдварын шинж тэмдэггүй 63 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ. Мөн нийт 14 шинж тэмдэггүй тохиолдлыг /бүгд зөөвөрлөгдөн ирсэн/ батлагдсан тохиолдлын тоонд оруулсан байна.

Эх газрын Хятадад Бямба гар гийн байдлаар 1086 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээр тохиолдлын 332 нь зөөвөрлөгдөн иржээ.

Мөн Бямба гар гийн байдлаар Хонконгод шинэ төрлийн коронавирусийн халдварын 1000, Макаод 45, Тайваньд 385 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгод дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Түүнээс гадна Хонконгод 336, Макаод 10, Тайваньд 99 хүн эдгэрсэн байна.

Б.ЖАРГАЛ

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж