Хоёр Солонгос хил дээр уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос хил дээр уулзаж байна

Зөрчлийг намжаасан наймдугаар сарын уулзалт

 

 

Хоёр Солонгосын албаныхан дээд түвшний яриа хэлцлийн тов, байршлыг тогтоохоор хилийн тосгонд уулзаж байна. Хойд болон Өмнөд Солонгосын зөрчил өнгөрсөн наймдугаар сард хурцдаж, хойгт түгшүүртэй байдал үүссэнийг яриа хэлэлцээний үр дүнд намжаасан юм. Энэ уулзалт маш амжилттай болж, талууд цаашид олон түвшинд яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ.

 

Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг өнгөрсөн наймдугаар сард газрын тэсрэх бөмбөгөнд өртөн гэмтсэнээр хойгт зөрчил үүсээд байв. Зөрчлийг намжаасан яриа хэлэлцээний дараа хоёр тал Солонгосын дайнаар салсан гэр бүлүүдийг уулзуулсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж