Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ коронавирусийн цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2020.04.12/ мэдээлэл хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 99 хүнд болон тандалтын зорилгоор хийсэн есөн хүнд буюу нийт 108 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Оросын хилийн Алтанбулаг боомтоор өчигдөр 282 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр хүмүүсээс 169 нь Улаанбаатар хотод тусгаарласан бөгөөд сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан бол бусад хүмүүсийг амралт, сувиллын газарт тусгаарласан. Үлдсэн 111 хүнийг Дарханд, хоёр хүнийг Сэлэнгэд тусгаарласан байна" гэв. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар АНУ, Испани, Итали, Франц, Иран, Их Британи, Турк, Германд хурдацтай тархаж байна. Голомтын цар хүрээ өндөр байна. Азийн орноос Япон хурдацтай нэмэгдэж байна. БНСУ-д шинэ тохиолдол 32 бүртгэгдсэнээс 12 нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн.

Манай хөрш улс болох ОХУ-д өвчлөл хурдтай тархаж, нийт 1667 хүн халдвараар өвчилж, 106 хүн нас барсан байна. Улаан-Үдэд 61 хүн, Эрхүү хотод 24, Тува улсад нэг тохиолдол бүртгэгдсэн. ОХУ-д анхаарал татаж буй зүйлийн нэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн хүний 56-60 хувь нь дөчөөс доош насны залуучууд байна.

Өвчлөлийн чиг хандлага эргээд Ази, Европт залуучууд ихээр халдварлах эрсдэлтэй байгааг харуулж буй. Тиймээс залуу хүмүүс коронавирусийн халдвар тусахгүй хэмээн бодож амны хаалт зүүхгүй явж болохгүй. Хөл хорио хязгаарлалтыг заавал дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Нийт тохиолдлын тоо нэмэгдэж дөрөв, тавдугаар саруудад оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол үлдсэн 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн байгаа" гэдгийг онцоллоо.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж