“Buriad Pop-music”-аар амар мэндээ мэдэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

“Buriad Pop-music”-аар амар мэндээ мэдэлцэнэ

Чи би гэлцэхгүйгээр

Чигчий хуруугаа харуулахгүйгээр

Муугаа дараад, сайнаа өргөөд

Сайхан үгнүүдээр чихээ хужирлаад

Сайхан дуунуудаар сэтгэлээ баясгаад

Амар мэндээ мэдэлцье хэмээсэн мэндчилгээтэй ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн“Buriad Pop-Stars” нэгдлийн тоглолт болох өдөр айсуй. “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийн тоглолтоо арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, “Нюанс” хамтлаг ажиллаж байгаа бөгөөд анх удаа Монголд зохион байгуулж байна.  “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ болоод Буриадад алдартай дуучин Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева, Хатагур зүү, Валико Гаспарян, Орчин үеийн бүжгийн Капучино, Угол зрения хамтлагууд ирж Монголын залуучууд үзэгч олонд шинэлэг, өвөрмөц, гайхалтай шоу тоглолтыг үзүүлхээр бэлдээд байна.

Тус “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдэл тоглолтондоо аялгуу дуу, бүжгийн гайхамшигт хэмнэл хөдөлгөөнүүдээр эрч хүчийг мэдрүүлхээс гадна байгалийн үзэсгэлэн хосолсон газар болох Байгал нуурын “BAIKAL RIVIERA” жуулчны баазад амрах эрхээр үзэгчдийн дундаас нэг хосыг азтанаар шалгаруулж урамшуулах гэнэ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж