Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ | News.MN

Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид дараах гэмт хэргүүдийг илрүүлээд байна. 


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалж худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, 

  • цаа бугын эвэр дөрвөн ширхэг,
  • аргаль хонины эвэр хоёр ширхэг,
  • янгир ямааны эвэр нэг ширхэг,
  • тас шувууны хөл хоёр ширхэг,
  • саарал чонын дөрвөн ширхэг арьс,
  • хүрэн баавгайн нойтон арьс,  гавлын яс, соёо гурван  ширхэг, савар дөрвөн  ширхэг зэрэг ангийн түүхий эдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн сүүлийн үед химийн хорт аюулт бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалах зөрчил хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн О нь 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг,
  • Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Е, О нар нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсны,
  • Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д нь Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-12 183.177.100.234

Гэртээ баавгайн арьс дэлгэж, чонын арьс өлгөсөн нөхдүүдийг шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-12 66.181.184.94

Хориотой ангийн хуулийг ардууд мэдэхгүй.зөвхөн болохгүй гэж мэднэ.ямар шиытгэлтэйг тодорхой ойлгомжтойгоор экоцагдаа сурталчлаачээ.ер нь бол хуулиа чангалах саналыг уих.д оруулахаар.монголчууд юм л харвал барихыг боддог ард түмэн .сурталчилгаа хэрэгтэй.хятхд загаснаас өөр амьтан алахыг хориглосон.буудах ялтай амьтаны зэрэглэл бий

Avatar

ALBAKER 2020-04-12 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

зочин 2020-04-12 202.179.27.171

1990 оноос aжил яаж хийдэг байсан ямар хариуцлага байсан тухай халдварт эмнэлэгийн ажиллагаа харуулж байна л даа. өвчин дэлгэрэхээс өмнө урьдчилан сэргийлж байгаа шиг амьтад алахаас өмнө сэргийлэх хэрэгтэй юм л даа. гэр хороололд хогоо асгахаас өмнө хэн асгаж байна хянах л юм. Одоо ажлыг контортоо ярьснаа хийсэн гэж андуураад байна.

Avatar

Э 2020-04-12 66.181.185.249

үхсэн амьтад босоод ирэх биш, энийг хураагаад яадаг юм. Алахаас нь өмнө зогсоох хэрэгтэй. ХЦ-ийн ангийн удирдлага, хотоос ирсэн генерал сайд гэх мэт эсэн бусын новшууд Онон голын хамаг тулыг алаад дууслаа тэнд экологийн цагдаа байна уу

Avatar

Зочин 2020-04-12 202.126.89.239

Mongold ekologiin tsagdaa gej baidag yum uu, aimshgiin gazar. Amitnyg asrah neg ch gazar bhgui. Nohoi muuryg hurtel spay taviad urjliig n zogsooj zovoohoo bolihyn orond urjuuleed shuud buudaj aldag, baliar hun muutai. Bodvol alsan nohoigoo ulaanbaataraar duuren hujaa guanz restranuudad ugj bj ch magadgui adgiin humuus, huvia bodson bertegchin, uuruu bolj bval busad n hamaagui, nuden balai, chihen dulii bertegchnuud, hyataduudaas yalgarah yum alga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж