Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Тас шувууны хөл, чонын арьс зэргийг худалдан борлуулахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид дараах гэмт хэргүүдийг илрүүлээд байна. 


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалж худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, 

  • цаа бугын эвэр дөрвөн ширхэг,
  • аргаль хонины эвэр хоёр ширхэг,
  • янгир ямааны эвэр нэг ширхэг,
  • тас шувууны хөл хоёр ширхэг,
  • саарал чонын дөрвөн ширхэг арьс,
  • хүрэн баавгайн нойтон арьс,  гавлын яс, соёо гурван  ширхэг, савар дөрвөн  ширхэг зэрэг ангийн түүхий эдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн сүүлийн үед химийн хорт аюулт бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалах зөрчил хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн О нь 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг,
  • Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Е, О нар нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсны,
  • Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д нь Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж