Г.Загдааг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Г.Загдааг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Г.Загдааг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ

“Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдааг өчигдөр /2020.04.11/ орой 19.00 цагт цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, иргэн Д.Халиунаа энэ сарын 9-ний өдөр мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Дандаа хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг.

Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Улмаар “Зөв амьдрах ухаан” ТББ-т эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Дээрх хэргээс гадна Г.Загдаад холбогдох мөрдөн байцаалтын гурван хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж буй аж.

 Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны гадаа Г.Загдаа нь иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан байна. Өдгөө хэргүүдийг шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж