Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ | News.MN

Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ

Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ

Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын хэм нэмэгдэж, мөсний хэмжээ нимгэрч буй. Энэ үед ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр Увс нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлж байна.

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөстсөн хэдий ч энэ өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотой гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй хөлджээ. Иймд тус аймгийн төвөөс Тэс сум хооронд зорчигчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр Увс нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгсэлтэй явахаа зогсоохыг анхааруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж