ОХУ-ын сэтгүүлч монголчуудаас уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын сэтгүүлч монголчуудаас уучлалт хүсэв

ОХУ-ын сэтгүүлч монголчуудаас уучлалт хүсэв

ОХУ-ын ОРТ телевизийн сувгийн нэвтрүүлэгч Кирилл Клейменов монгол түмнээс уучлалт гуйсан байна.

ОХУ-ын ОРТ телевизийн мэдээгээр Сансрын нисэгчдийн өдөрт зориулсан мэдээлэл гарч, тус улсын Ерөнхийлөгч В.Путин сансарт буй сансрын нисэгчидтэй харилцаж, баяр хүргэсэн билээ.

Мэдээний хөтлөгч Кирилл Клейменов Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тайлбарлахдаа “Азийн нэгэн орны сансрын нисэгчийг сансарт нисэхэд нь хамаагүй юманд битгий хүр” гэж загнадаг байсан, тэр улс бидэнтэй муу харилцаатай байсан" гэсэн утгатай үг хэлсэн юм.

Үүнийг эсэргүүцсэн монголчууд ОРТ-д гомдол тавьж эхэлсэн билээ.

ОРТ телевизийн хөтлөгч Кирилл Клейменов энэ талаар “Сансар аюултай сэдэв гэдгийг мэдсэнгүй. Би Азийн нэгэн орны иргэнийг бид сансарт нисгэсэн гэж хэлсэн. Азийн олон орон сансрын нисэгчтэй, харин би ямар нэг улс орны нэрийг дурдаагүйг анхаарна уу. Харин Монгол Улс өөрийгөө хэлж байна гэж хүлээн авчээ. Тэд гомдсон байна. Намайг тэднийг доромжилсон гэж боджээ. Монгол нөхдөө гомдоох бодол надад байгаагүй шүү. Би бол Еврази хүн. Би тэднийг манайд төрт ёс тогтоход тусалсан гэж үздэг. Гэхдээ би уучлал гуйя” гэж телевизийн цахим хуудсандаа бичсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
118
ТэнэглэлТэнэглэл
34
ЗөвЗөв
20
ХахаХаха
17
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж