Хмеймим баазад С-400 систем байрлуулна

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Хмеймим баазад С-400 систем байрлуулна

С-400 "Триумф»

Фото: Василий Шапошников/ "Коммерсантъ»

 

ОХУ-ын Агаар, сансрын хүчний нисэхийн нэгтгэл байрласан Сирийн Хмеймим нисэх баазад зенитийн пуужингийн С-400 “Триумф”системийг нэмж байрлуулна гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу яамныхаа коллегийн хурал дээр мэдэгдсэн тухай РИА Новости дамжуулжээ.

 

“Дээд ерөнхий командлагчийн шийдвэрээр агаарын довтолгооноос хамгаалах ажиллагааг Сирийн бүх чиглэлд хангах зорилгоор Хмеймим нисэхийн баазад зенитийн пуужингийн С-400 системийг байрлуулна” гэж Шойгу хэлжээ. Сайдын хэлснээр, оросууд шинэ арга хэмжээ авсан байв. Агаарын довтолгооноос хамгаалах С-300 системийн далайн зориулалтын “Форт”  системээр тоноглогдсон “Москва” гэдэг крейсер хөлөг онгоц Латакия мужийн эрэг орчимд байрласан бөгөөд Оросын нисэх хүчний онгоцуудад бодит занал  учруулах агаарын ямар ч байг тэр бүсэд устгах боломжтой болно гэдгийг Шойгу сануулжээ. Одоо Оросын бөмбөгдөгч онгоцуудыгсөнөөгч онгоцнууд дагалдан хамгаалах болно. Мөн сайдын хэлснээр, Оросын тал Турктай цэргийн бүх харилцаагаа тасалжээ.

 

“Триумф” цогцолбор нь 400 км-ын хүрээнд 60 км-ийн өндөр дэх агаарын байг сөнөөх чадвартай. Энэ системээр секундэд4,8 километрийн хурдтай нисэх тактикийн баллистик пуужингууд, далавчит пуужингууд, тактикийн болон стратегийн нисэх онгоцууд, баллистик пуужингийн  байлдааны цэнэгийгустгах боломжтой.  Системийн радар нь байг 600 км-ийн цаанаас илрүүлдэг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж