Covid-19: АНУ нас баралтынхаа тоогоор Итали улсыг давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Covid-19: АНУ нас баралтынхаа тоогоор Итали улсыг давлаа

Covid-19: АНУ нас баралтынхаа тоогоор Итали улсыг давлаа

АНУ одоо шинэ коронавирусийн улмаас нас баралтын тоогоороо хамгийн өндөр үзүүлэлттэй Итали улсыг гүйцэж түрүүлэв. Жонс Хопкинс их сургуулийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д одоогийн байдлаар 20,000 (20,577) гаруй хүн нас бараад байна.

АНУ-д нэг өдрийн дотор 2000 гаруй хүн коронавирусийн улмаас нас барсан нь нэг өдрийн дотор 2000 болон түүнээс дээш хүн нас барсан анхны улс болж байгаа аж.

Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрью Куомо өнгөрсөн Бямба гаригт мэдэгдэхдээ, мужид нь амь алдагсдын тоо тогтворжиж байгаа хэмээжээ. Тэрбээр 24 цагийн байдлаар 783 нас баралт бүртгэгдсэн бөгөөд сүүлийн хэдэн өдрийн үзүүлэлттэй ижил тооны хүн нас барсан болохыг дурджээ. Нью-Йорк муж нь АНУ-ын хувьд шинэ коронавирусийн дэгдэлтийн гол голомт болж байгаа бөгөөд тус улсын ойролцоогоор 530 мянга гаруй тохиолдлын 180,000 гаруй нь Нью-Йоркт бүртгэгджээ.

Хятад улсад Бямба гаригт нийт 99 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нэг ч хүн нас бараагүй байна. 99 шинэ тохиолдлын 97 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн хэмээн мэдээллээ.

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд улс орон даяар тогтоосон хөл хорионы цагийг цаашид сунгахыг зөвшөөрсөн хэмээн Саудын Арабын хэвлэлийн агентлаг (SPA) мэдээлэв. Саудын Арабын дотоод хэргийн яам "Хүмүүс аюулгүй байдлаа хангахын тулд хөл хорионы цагийг дагаж мөрдөхийг хүсч байна" хэмээн мэдээлэв.

Саудын Араб улсад шинэ төрлийн коронавирусийн тархалтыг бууруулах олон арга хэмжээ авч байгаагийн хүрээнд гуравдугаар сард хөл хорионы цагийг анх бий болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж