Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа | News.MN

Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.

Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын "хоёр дахь давалгаа" -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.

Одоогийн байдлаар Их Британи улс "Сovid-19" цар тахал өвчний эсрэг нийт 774 сая фунт стерлинг хандивлаад байна. Dfid буюу Олон улсын хөгжлийн салбарын мэдээлж буйгаар, Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг хамгийн том хандивлагчдын нэг хэмээжээ.

Их Британийн энэхүү тусламжийн мөнгө нь дүрвэгсдийн хуаранд гар угаах шинэ байгууламж, тусгаарлалт, ариутгах байгууламжууд байгуулах болон зэвсэгт мөргөлдөөний бүс нутагт амьдарч буй хүмүүст цэвэр ус хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж Dfid мэдээллээ.

Түүнчлэн улс оронд нь иргэний дайн үргэлжилж, эрүүл мэндийн байгууллагуудынх нь дөнгөж 50 орчим хувь нь үйл ажиллагаагаа явуулдаг Йемен улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх аж.

НҮБ баян улс орнуудад тарчиг буурай улс орнууддаа "Сovid-19" цар тахал өвчнийг даван туулахад туслахгүй бол тус өвчний хоёр дахь давалгаа нь "дэлхийг тойрон эргэлдэнэ" гэж анхааруулаад байна.

Хандивын 200 сая фунт стерлингээс 130 сая фунт стерлинг нь НҮБ-ын байгууллагуудад, үүний дотор 65 сая фунт стерлингийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-д хандивлагдах аж. Үлдсэн 70 сая фунт стерлингийн 50 сая фунт стерлинг нь Улаан загалмайн байгууллагын зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудад хүрэх бөгөөд сүүлийн 20 сая фунт стерлингээр төрийн бус байгууллагууд, түүний дотор Их Британийн буяны байгууллагуудад туслахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-12 182.160.38.112

өндөр ханштай мөнгө хэвлэдэг улс орнуудын энэ мэт "хандивыг" бол сайхан зүйл гэж би бодохгүй байна, энэ бол зүгээр л мөнгө шидэж өгч байгаа хэрэг, хөндлөнгөөс харахад бол үнэхээр сайхан сэтгэлтэй агуу орон мэт харагдана л даа, мөнгө өгөхөөс өөр арга болох маск хандивлах, амьсгалын апаратаар хангах, эмч нарыг явуулах гэх зэргээр үйл ажиллагаа явуулбал жинхэнэ хүмүүнлэгийн бодит үйл ажиллагаа болно, за тэгээд манай сайхан сэтгэлтэй монголчууд бол хошгороод л мань мэтийг барьж иднэ хаха

Avatar

Зочин 2020-04-12 202.21.108.236

Өөрсдөө мөнгө хэвлэх эрх мэдэлтэй орнууд ч сайхан юм аа. Гэхдээ тэгээд чаддаг чаддагаа л бусдад хандивлаж дээ. Манайхан ч гэсэн дутахгүй байгаа юм аа л хандивласан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж