ОХУ-аас 282 иргэнээ авчирч тусгаарлав | News.MN

ОХУ-аас 282 иргэнээ авчирч тусгаарлав

ОХУ-аас 282 иргэнээ авчирч тусгаарлав

ОХУ-аас 282 иргэнээ авчирч тусгаарлав

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 282 монгол иргэнийг Алтанбулаг боомтоор өчигдөр (2020.04.11) улсын хилээр нэвтрүүлэх, тусгаарлах ажиллагааг УОК-оос зохион байгуулав. Тэдний дийлэнх нь ОХУ-д суралцдаг оюутнууд юм.

ОХУ-ын Буриад улсын Засгийн газар манай иргэдийг Эрхүү хотоос Алтанбулаг-Хиагт боомтод дөрвөн автобусаар хүргэжээ. Дээрх иргэдийн 100 гаруй нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдэд суралцдаг оюутан юм байна.

Монгол Улсын онцгой комисс ХӨСҮТ-өөс оношлуурын баг явуулж, хилийн боомтод ажиллуулсан. Мөн хилийн 0101 дүгээр анги, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ажиллажээ. Тэдгээр иргэдийн 100 гаруйг нь Дархан-Уул аймагт, үлдсэн иргэдийг Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлана. Улаанбаатар хотод тусгаарлах иргэдийг өчигдөр 22.00 цагт тээвэрлэн хүргэсэн байна.

Дашрамд дурдахад, өнөөдрийн 21.00 цагийн байдлаар ОХУ-д шинэ төрлийн коронавирусээр 13584 хүн өвчилж, 106 хүн амиа алдаж, 1045 хүн эдгэрчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-12 182.160.39.89

Б жаргал минь эдгээр хүмүүс чинь онгоцоор бус атуузаар ирчээд байгаан. Биш үү? Цаана чинь

Avatar

Энд байгаачууд зөндөө золиос гаргасан 2020-04-12 66.181.185.137

Дарга нар өөрсдөө халдвар энд тэндээс зөөж авчирчихаад бөөн юм болох юм. Тэгснээ энд мөрөөрөө байгаачуудаа загнаж дарамталчихаад гэрт нь хорьчихоод бүх бизнeс амьдралыыг таг зогсоочихоод. Засаг нь болохоор дэмжлэг үзүүлэх ч юм шиг үгүйч юмшиг тоглом шоглоом болгоод ёстой хачин байдал үүсчихлээ. Аль 1р сараас цалингүй чөлөө өгөөд явуулсан газрууд хуйгаараа байхад ажлаа үлгэн салган хийж байгаа бол 200 000 өгнө ч гэх шиг. Хөл хорьчихоод дараа нь ажлаа хийж байгаа гэдэг нь хэнч ойлгохгүй зүйл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж