Ховд аймгийн Цагдаагийн хэлтсээс энэ сарын 26-нд тус аймгийн түүхий эдийн зах дээр хяналт шалгалт явуулж, ангийн гаралтай 75 мянган төгрөгийн түүхий эдийг хураан авч улсын орлого болгожээ. Мөн энэ үеэр дөрвөн иргэнд 200 мянган төгрөгийн торгуулийн ийн арга хэмжээ авсан байна. Дөргөн сумын иргэн н.Дондогдорж зэгсний гахай хууль бусаар агнасныг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Д.Дэлгэр