Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ | News.MN

Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ

Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ

Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ

Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнгөрсөн Баасан гаригт /2020.04.10/ мэдээлэл хийх үеэр “Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Ингэхдээ АНУ, Австрали зэрэг улсаар дайран, нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ онгоцонд суулгана” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлуулжээ. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулах юм байна.

Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 43 улсад 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Тодруулбал, Солонгост 2000, АНУ 1270, Австралид 906, Казакстан 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Эдгээр дундаас

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага насны хүүхэд 307
  • Оюутан 973
  • Байрлах газаргүй болсон 409

Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа юм. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-12 113.158.33.118

Монголд корона дэгдвэл юу болох бол ….. . аймаар байна шүү. Бүгд зугтах байхдаа. Одоо л Монгол Монгол болж. Ингэж зохион байгуулж байгаа төрийн үйл ажиллагаа сайн л байна. Гэхдээ хэт туйлширч эдийн засгаа эргэлтэнд оруулалгүй зогсоож болмооргүй л юм. Гаднаас оруулалгүй дотоод үйл ажиллагаагаа энгийн явуулж болохгүй л байгаа юм байх даа. Тэгвэл нэг хэсэг нь ч гэсэн амьжиргаа нь гайгүй үлдэнэ штээ. Дараа гарах эдийн засгийн уналтыг коронагаас иргэдээ хамгаалах үйл ажиллагаанаас боллоо гэх байхда

Avatar

zochin 2020-04-12 202.126.89.167

энэтхэг нислэг байхгүйлдээ. харин солонгосоор дайрч ирж болох байх. энэтхэг харин хэзээ нислэг зөвшөөрөх нь тодорхойгүй байна.

Avatar

bat 2020-04-12 192.82.65.182

солонгост байгаа хүмүүсээ л ав.бусад нь 1сар тэсэцгээ.

Avatar

manguu 2020-04-12 96.60.214.119

darga nar bayachuudin nu a ,huuhduud Usa bolon busad gazraas solongost irj amjaagui uchir nisleg uttaggyi bolcon boloi.

Avatar

зочин 2020-04-12 59.153.113.185

Америк Австрали аар дайрч иргэдээ аваад ч гэх шиг ха ха. Энэ сэтгүүлч согтуу байна ш дээ. Арга хэмжээ аваач

Avatar

Зочин 2020-04-12 66.181.181.211

Энэ нислэг чинь Америк Австралиар дайрахгүй буруу мэдээлэл олон нийтэд цацдагаа болиочээ
Харин тэнд хүнд нөхцөлд байгаа монголчуудаа зохион байгуулаллттайгаар гадны нисэх компанитай хамтраад ч гэсэн авах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-12 66.181.181.211

Гадаадаас ирж байгаа улсууд нь голдуу аяллын визтэй хэсүүчилж явсан улсууд болон арын хаалганы улсууд ирцгээлээ
үнэхээр сурах визтэй суурин ажиллаж сурч байгаа улсуудаа огт энэ онгоцнуудаар авчирахгүй бнашдэ
АНУ сурч байгаа хүүхдүүд мөн ч хэцүү байдалд байж байна чартерийн нислэгээр нэгэнт авчирч чадахгүй нислэгтээ бүртгэхгүй байгаа тул Солонгос улс шиг гаднаас өөрсдөө нисэж ирэх иргэдээ каринтилээд хүлээж аваачээ Яагаад энэ олон оюутан хүүхдүүдээ амь насыг нь эрсдэлд оруулаад төр засаг нь орхив

Avatar

Зочин 2020-04-12 66.181.181.211

Тийм шүү Солонгос шиг гаднаас ирж байгаа өөрийн иргэдээ каринтилээд хянаад оруулах хүлээж авах хэрэгтэй
Өвчнийг хяналтандаа авсан азийн орноос долоо хоногт 1 удаа ч гэсэн Улаанбаатарлуу нислэгээ хүлээж аваачээ
Цаана чинь ирэх нислэг нь цуцлагдсан чартерт нь улаасаа авахгүй байгаа зөндөө эрүүл монгол оюутан хүүхдүүд амь нас нь эрсдэлд ороод ирж чадахгүй байна

Avatar

Зочин 2020-04-12 66.181.181.211

Зочин 2020-04-10 66.181.181.211

Гадаадаас ирж байгаа улсууд нь голдуу аяллын визтэй хэсүүчилж явсан улсууд болон арын хаалганы улсууд ирцгээлээ
үнэхээр сурах визтэй суурин ажиллаж сурч байгаа улсуудаа огт энэ онгоцнуудаар авчирахгүй бнашдэ
АНУ сурч байгаа хүүхдүүд мөн ч хэцүү байдалд байж байна чартерийн нислэгээр нэгэнт авчирч чадахгүй нислэгтээ бүртгэхгүй байгаа тул Солонгос улс шиг гаднаас өөрсдөө нисэж ирэх иргэдээ каринтилээд хүлээж аваачээ Яагаад энэ олон оюутан хүүхдүүдээ амь насыг нь эр

Avatar

зочин 2020-04-12 103.212.116.71

Хамгийн хэцүү улс нь Энэтхэг байна даа Дэли гээс ганц татчихаач

Avatar

Гаднаас зөөхөө боль 2020-04-12 66.181.185.137

Дарга эар өөрсдөө халдвар энл тэнлээс зөөж авчирчихаад бөөн юм болох юм. Тэгснээ энд мөрөөрөө байгаачуудаа загнаж дарамталчихаад гэрт нь хорьчихоод бүх бизнeс амьдралыыг таг зогсоочихоод. Засаг нь болохоор дэмжлэг үзүүлэх ч юм шиг үгүйч юмшиг тоглом шоглоом болгоод ёстой хачин байдал үүсчихлээ. Аль 1р сараас цалингүй чөлөө өгөөд явуулсан газрууд хуйгаараа байхад ажлаа үлгэн салган хийж байгаа бол 200 000 өгнө ч гэх шиг. Хөл хорьчихоод даоаа нь ажлаа хийж байгаа гэдэг нь хэн ч ойлгохгүй зүйл

Avatar

Зочин 2020-04-12 66.181.181.173

Монгол улсад халдвар тархаахгүйн төлөө ЗГ, Онцгой комисс бүхнийг хийх ёстой. 4 сарын турш хөл хорио тогтоож ажил алба, бизенес, сургууль соёлоо хойш тавьсны хэргийг гаргах ёстой. Эс тэгвэл энэ засаг ард олны дэмжлэг хүлээхгүй л болов уу.

Avatar

Иргэн 2020-04-12 202.126.88.140

Энхтүвшин Сарангэрэл нар Вирус импортолж иргэдийнхээ эрүүл мэндэд аюул учруулахаа зогсоо эс тэгвээс Огцруулах ёстой

Avatar

Иргэн 2020-04-12 202.131.248.246

Энд байгаа иргэдээ бодох хэрэгтэй, Эх орондоо хичээгээд дэглэм бариад өр зээлээ ч төлж чадахгүй хэцүү л байна шүү,

Avatar

Эрдэнэ 2020-04-12 103.212.119.194

Энэ онгоц чинь АНУ, Австралаар дайрах юм уу. Наад мэдээнийхээ утга. найруулгыг зөв болгооч. Бичих гэж а**х юмөө.

Avatar

Зочин 2020-04-12 100.15.93.159

Хилээ хааж 3 сая иргэнээ хамгаалах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж