Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдээс хүргэе.
Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /ЭХАШШ/ дөрөвдүгээр 6-ны өдөр 10.00 цагт товлогдсон. Гэвч шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 22-ны 10.00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн.
Прокурор яллагдагч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Дашрамд дурдахад, Б.Батзориг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдөл өгсөн билээ.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар гомдлыг шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
Э.БАТ-ҮҮЛ, Б.ЧУЛУУДАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлосон байна.
Өмнө нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдөр болсон ч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон хүсэлт ирүүлсний улмаас хойшлуулсан юм.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүж буй.
М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 16.00 цагт болсон юм.
Шүүх хуралд М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.
Улмаар шүүхээс уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Тавантолгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй.
Э.БУРАМ
наяа 2020-04-12 202.9.40.183
ганцхан шүүгч нар авилгал авдагч юм бишээ прокурорууд бас бөөн авилгал аваад баяжжихсан байдгийн байн лээ том том машинууд уначихсан цалингаараа ингэж баяжина гэж байхгү шү дэ шалгаж өгөөч
зочин 2020-04-12 202.179.26.169
УИХ-ын гишүүн, төоийн өндөр албан тушаалтны хэрэг гэхээрээ хойшлогдоод л байх юм. энгийн иргэдийнх бол ингэхгүй дээ. Шударга л шүүгээсэй дээ. Төр түмэн нүдтэй
зочин 2020-04-12 202.21.100.210
зоригтойхон шиг Ардчилалын залуучуудыг гаргахгүй бол энэ ер нь бүтэхгүй
Зочин 2020-04-12 99.224.134.228
Энгийн иргэдийг эрүүдэн тамалсан Элбэгээгийн бууны нохой Хурцыг шүүж чадахгүй шүүх хэнд үйлчилж байгаан тодорхой. Ногоо олон том зүйл яриад байсан Баттулга Ерөнхийлөгч хаана байнаа. Хурцыг яллаж чадахгүй арчаагүй төр.
zochin 2020-04-12 103.229.122.19
murdun baizaagch prokuror ajlaa hiijee odoo shuugch nar avilga avdag ugui ni haragdana daa
hoishluulaad tsag hojno 2020-04-12 89.162.105.128
ard tumneer ih togloh um daa. hoishluulsaar bgaad anhaarliin tuvoos holduulaad 2 jil ugood tegeed ulsgolon zarlaad bie ni muu geed zahia, nomoo bicheed sulardag biz de hulgaichuud
эочин 2020-04-12 202.9.46.69
МӨНГӨТЭЙ ХҮНД ЖҮЖИГ, МӨНГӨГҮЙ ХҮН ХИЖИГ ШИГ ХҮНД ЯЛ АВНА. ШОРОНД МӨНГӨТЭЙ НЬ ЖАРГАЖ,МӨНГӨГҮЙ НЬ МӨЛХӨНӨ. МӨНГӨТӨЙ НЬ МАГАДЛАНД МӨНГӨГҮЙ НЬ ЧАНГАЛАНД ШУРГУУННД ОРЖ АМЬД ГАРАХ МАГАДЛАЛ АЛГА БАЙНА ДАА
Зочин 2020-04-12 202.55.188.88
Дэнслэгдэх гэдэг үгийг монголчууд шүүхийн нэр томъёонд орууллаа.
Зочин 2020-04-12 202.55.188.88
Яг л Эрлэгийн өмнө байгаа мэт. Үхье эхэж болохгүй, сэхье сэхэж чадахгүй монголчууд бид улс нийгмээрээ зуурдад гацжээ.
Зочин 2020-04-12 64.119.23.17
Сэтгэлгээний асуудал. Энэ хүн ажлаа хийсний төлөө буруудах, нийгмийн хэсэг бүлэг мөн санаа сэдэл хариуцлагаггүй масс болох иргэдийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой гдг л хууль бус үйлдэл хандлага.
Зочин 2020-04-12 66.181.161.67
Энэ хэргүүдээс л гэхэд нэг нь ч шиидэгдсэн юм алга Дарга нарын хэрэг болохоор хэзээ ч шиидэгдэхгүй Шүүгч нар гэж бөөн авилагчид байдаг Ингээд шүүх дээр ирээд л жүжиг эхэлнэ Одоо өмгөалөгч нэртэй хэдхэн цагын шүүх хуралд сууж чадахгүй грүппййн хүмүүсээс болоод шүүх хурал хичнээн удаа хойшлоно Дахиад нөгөө өмгөалөг шүүгч нар нь бие нь муудаж солигдоно Нөгөө өмгөөлөгч нар нь хэрэгтэйгээ танилцана дахин гомдол гаргана гээд л сунжруулж өгнө дөө Ингэсээр шүүгч нар ч нөгөө даргыг сааж баяжсаар нөгөө да
Зочин 2020-04-12 202.179.27.137
Энэ хүмүүс хэргтэн мөн үү? Эргэлзээтэй учираас игэж удаад байгаа юм биш үү. Тийм бол наадуулаа орхи. Одоо бүүр улиг боллоо.
Зочин 2020-04-12 150.129.141.70
Ардчилал байхгүй гэдгийн баталгаа бол энэ юм шүү дээ.
Зочин 2020-04-12 64.119.16.37
хойшлов, ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ.өмгөөлөгч хүсэлт ирүүлсний улмаас хойшлуулсан юм. хүртэл хугацаагаар хойшлуулжээ.хойшлуулжээ.хойшиллоо.хойшилжээ.
Зочин 2020-04-12 64.119.16.37
хойшлов, хэлэлцэхээр болов, шилжив, хугацаагаар хойшлуулжээ
Зочин 2020-04-12 122.201.24.52
Томоохон хэрэгтэнг ялагдчаар татахлаар бие нь мууддаг , шүүх хуралдах болохлоор өмгөөлөгчийн бие мууддаг эсвэл өөр шүүх хурал нь яг давхцдаг хүүхэд хуурч байгаа юм шиг их сонин, сунжруулана гэдгийг үзүүлээд өх юм,
Иргэн 2020-04-12 66.181.161.67
Энэ шүүгч нарын шүүх хурал гэж бөөн жүжиг Хичнээн дахин хойшилсоор замхарнаМонголчууд бид энэ авилгалч шүүгч нараас салахгүйгээр шударга ёс ярилтгүй Энэ шүүгч нарын шударга бус шиидвэрүүдээс болж монголд авилгалаар бүх зүйлииг шиидвэрлэдэг болчихоод байна Шүүгч нар баяжсаар авилгал цэцэглэсээр л
Зочин 2020-04-12 176.63.23.26
Шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихгүй байсаар өлий хүрлээ
Электорат 2020-04-12 150.129.141.192
Ийм л учраас залуучууд та нарыг сонгуульд оролцоод өөрсдийнхөө цаг үеийг тодорхойл гэж хэлээд байгаа юм бишүү. Манай үеийн Сайханбилиг VIP нэвтрүүлэг хөтөлж байгаад гараад ирсэн. Одоо хаана юу хийж байгаа юм бүү мэд.
Irgen 2020-04-12 202.126.89.145
Tumur zamiin mungiig idej Mongoliig aziin bar boloh bolomjiig hilgailsan ediin zasgiin neg aluur chin maniusiin tolgoi deer bga sh dee
Зочин 2020-04-12 192.82.72.221
хойшлов, хэлэлцэхээр болов, шилжив, хугацаагаар хойшлуулжээ гэсэн нь ганц асуудлыг шүүх шиийдээгүй бна.
ЦЭЦЭГ 2020-04-12 150.129.140.12
ЯЛ ТОХИРОЛЦОНО ГЭДЭГ ХАЧИН ЮМ ГАРГАЖ ИРЭЭД ЮУ БОЛООД БАЙГААН БЭ. ЭНГИЙН ИРГЭНД ХЭЗЭЭ ХААНА ЯМАР ХУУЛИЙН ЯМ АР ЗААЛТААР ЯЛ ТОХИРОЛЦОЖ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ИЛЭН ДАЛАНГҮЙ НЭГ ЗАРЛААД МЭДЭЭЛЭЭД ӨГӨӨЧ.БИТГИЙ ИНГЭЖ ХҮНИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААД ИРГЭДЭЭРЭЭ ТОХУУРХААД БАЙГААЧ.ТА НАР НАСААРАА ШҮҮГЧ ХИЙХ ЮМ УУ? ХЭД НАСАЛНА ГЭЖ ИНГЭЖ ГАЛЗУУРААД БАЙГААН.ЖЭДҮ-ГЭЭС БОЛООД ЯМАР ОЛОН ААН, ИРГЭД БИЗНЭСЭЭРЭЭ ХОХИРЧ АМЬДРАЛГҮЙ АЖИЛГҮЙ ҮХЭХЭЭС БУСДЫГ ҮЗЭЖ ЯДАРЧ ЗҮДЭРЧ БАЙГААГ ТА НАР СУДАЛЖ ҮЗСЭН ҮҮ
Үнэн үнэн үнэн 2020-04-12 192.82.76.81
Энэ үнэхээр завхрал бгааг илтгэж бна даа.хугацаа өгч боломж хайгаад л.өөр тайлбар даанч алга.энэ бүхниййг өөрчлөх цаг хугацаа болжээ.
Н 2020-04-12 122.201.21.144
Ийм нөхцөлд ард түмэн яаж зүгээр хараад сууж байх уу? Үнэхээр дургүй хүрч байна!
Хүмүүс ээ, хар даа 2020-04-12 122.201.21.167
Та нар хар л даа, шийдсэн хэрэг байна уу? Монголын шүүх бол үнэхээр завхарсан газар. Шүүх нь ийм учраас Монголд амьдрахаас айдаг байхгүй юу. Эрх мэдэлтэнд ичих юмгүй үйлчилдэг газар бол шүүх
монгол 2020-04-12 192.82.74.235
Яаг үнэн. Тэгээд Загдаа мэтэд нь уураа гаргаад л
ИРГЭН 2020-04-12 103.10.22.97
Шүүхэд улс төрчдийн гар орохоор ингэдэг юмдаа. Одоо ч том дарга нар шүүгч руу утасдаж үүрэг даалгавар өгдөг нь хэвийн үзэгдэл болсон гэдэг шүү. тэгдэг дарга ч буруутай сонсдог шүүгч бас буруутай
Зочин 2020-04-12 66.181.160.116
Урд нь шүүх хурдан тохироод нэг тийш нь шийддэг байж билээ сайхан ч хангахгүй багатай байж дээ . Одоо ханш ихсэж тохирох гэсээр байтал хэд хэдэн удаа хурал хойшлох хэрэгтэй болдог болж. Авдаг өгдөг нь бол хэвээрэй шүү
Ч 2020-04-12 66.181.184.125
Энэ салбар ялзарч дуусчээ. Хамгийн их ашиг сонирхолтой салбар юм байна гэсэн дүгнэлт гарч байна.
Ff 2020-04-12 103.229.123.116
Iiim teneg hyylitai. Tgd hoishluulahgu gevel hahyyli avsan gene.
Зочин 2020-04-12 202.9.46.241
Энэ нэг бол өмгөөлөгч нь эрүүл мэндийн улмаас эсвэл өөр шалтгаанаар шүүх хурал хойшилж байгааг гэмт этгээдүүд шүүхийн шүүгч болон эрх мэдэлтнүүдтэй тохироогоо хийгээгүй учраас өөрөөр хэлбэл цаад шүүхийнхэн хахуулиа голдог ч юмуу ямар нэгэн байдлаар тохирч чадахгүй байгаа учраас ,ямар ч шийдвэр гарч магадгүй гэж шүүх хурлыг хойшлуулж бна гэж ойлгох хэрэгтэй ! Зарим хэрэг маргаанийг эрүүгийнхээс бусдыг захиргааны журмаар шийддэг хуучин практик руугаа эргэж орсон нь дээрдээ !
Зочин 2020-04-12 192.82.77.88
Хуурамч магадлагаа гаргадаг эмч нараа шүүсэн нь хурдан юм байна доо
зочин 2020-04-12 43.242.243.253
нөгөө 51 Жаст Батхүү Очирхүү Ганзориг сугардаггүй Сугар С.Баярын 7 House Hurelsuhiin ard hamgaalagdaad ungursun uu? MAH herev tegj bgaaa bol bitgii shaaaaa gej heliye salaavch shuu
Буруу Цолмон 2020-04-12 103.10.23.119
Шудраг биш хуулийг гууль болгодог Эрх мэдэлтэй луйварчин нар МАНАНгийн бууны нохой болсон шүүх хэзээч хуулийн хүрээнд
шудраг ажилахгүй
Анх 2020-04-12 66.181.161.1
Эрүүл мэнд гэх шалтгаанаар шүүх хурал хойшлуулдагаа болио эрхэм өмгөөлөгч нараа,Эсвэл бие муутай хүнийг өмгөөлөгчөөр бүү ажиллуулаа.