Төв болон говийн аймгуудаар хур тунадас орно | News.MN

Төв болон говийн аймгуудаар хур тунадас орно

Төв болон говийн аймгуудаар хур тунадас орно

Төв болон говийн аймгуудаар хур тунадас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 13-17-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Үүгээр  дөрөвдүгээр сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд  төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Мөн 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөв гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж