Флойд Мейведер: Би дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болно | News.MN

Флойд Мейведер: Би дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болно

Флойд Мейведер: Би дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болно

Флойд Мейведер: Би дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болно

Мэргэжлийн боксын домгуудын нэг Флойд Мейведер өөрийгөө дэлхийн шилдэг дасгалжуулагч болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд түүний дасгалжуулагч, авга ах Рожер Мейведер 58 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.

Түүний авга ах Рожер Флойдыг мэргэжлийн боксын домог болж, 50-0 гэсэн агуу амжилтанд хүрэхэд нь ихээхэн тус болсон эрхэм.

Флойд Мейведер "Миний дасгалжуулагчдаар аав, авга ах минь гээд гайхалтай хүмүүс ажиллаж байсан. Авга ах Рожерыг нас барсны дараа хүмүүс намайг хэрхэн энэ амжилтанд хүрэхэд тусалсан шиг би ч гэсэн бусдад энэ замаар туслах хэрэгтэй юм байна гэж бодсон. Авга ах маань миний амьдралын чухал хүмүүсийн нэг байсан. Жинхэнэ дасгалжуулагч шилдэг тулаанчдыг гаргаж ирж, тэднийг хамгийн шилдэг нь болоход бэлддэг. Би хүн дасгалжуулах тал дээрээ шинэ ч гэсэн шилдгүүдийн нэг болно" хэмээжээ.

Тэрбээр одоогийн байдлаар авга дүү болон том хүүгээ бэлдэж байгаа гэнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nina 2020-04-11 59.8.166.98

Сайхан мэдээ таьсан та нарт баярлаа

Avatar

Money Mayweather 2020-04-11 150.129.141.156

Супер од. Ялагдалгүй мэргэжлийн боксыг дуусгасан 50-0 цор ганц хүн. 96 оны олимпоос хойш ялагдаж үзээгүй. Боксынхоны дунд бол амьд бурхан юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж