Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав | News.MN

Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Дэлхийн 213 оронд тархсан цар тахлын голомт Ухань хотод удаан хугацааны хөл хорио, карантин энэ долоо хоногт эцэслэж, оршин суугчид өдөр тутмын амьдралдаа эргэн орсон билээ. Тэгвэл өчигдөр /2020.04.10/ Ухань хотын хамгийн том их дэлгүүрийн гадна түрээслэгчид нь жагсаал хийжээ. “Grand Ocean” их дэлгүүрийг түрээсийн төлбөрөө буулгахыг шаардан худалдаа эрхлэгчид жагссан аж. Жагсагчид халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийн дагуу амны хаалт зүүж, хоорондоо нэг метрийн зайтай сөхрөн сууцгаажээ. Жагсаалыг цагдаа нар ажиглаж, хамгаалалтад гарсан байв.

Өмнөх өдөр нь Хятадын олон нийтийн сүлжээний “Weibo” сайтад худалдаа эрхлэгчид “түрээсийн төлбөрөөс нэг жил чөлөөлөх эсвэл өнгөрсөн хугацааны түрээсийн мөнгийг буцаан олгох”-ыг шаардсан видео бичлэг байршуулсан аж. Гэвч тус бичлэгийг олонд хүрэхээс нь өмнө устгажээ.

Ухань хот өнгөрсөн нэгдүгээр сарын 23-аас хойш хөл хорио, карантинд байсны эцэст өнгөрсөн Лхагва гаригт цуцлагджээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-11 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

Англиар бол sit-in гэдэг 2020-04-11 172.90.243.62

Жа,саагүй, суулт л хийсэн харагдах юм. Сэтгүүлчид, орчуулагчид гэж мэдлэггүй гурилууд байх юм

Avatar

Зочин 2020-04-11 72.205.128.3

Heneer helvvleh gee ve ?!
Uursduu temtsetsgee,hujaa naraas dor vheents bitgii bai l daa!!! Tsaana chini Uhanachuud jagsaad baihad, chi yugaaraa tednees dutuu yum ? Turin umnu gululzduggvi, gyalalzdag baihgvi yv !!!

Avatar

түрээсийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх хэрэгтэй байна. 2020-04-11 150.129.140.105

Хөл хориог ахиж сунгавал хувийн хэвшил элгээрээ нам хэвтлээ. Дээрээс нь энэ түрээсийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх хэрэгтэй байна. Хувиараа бизнес хийдэг иргэд ямар ч орлогогүй байж түрээсээ төлж чадахүй эхнээсээ дампуураад эхэллээ. Энийг цааш нь сайн хэлээд өгөөч.

Avatar

Зочин 2020-04-11 122.201.24.52

100 хувь нь ч юу юм вэ цаад байгууллага чинь бас амьдрах хэрэгтэй биз дээ хоячоо хэн хэнээ бодолцох нь зөв байхаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж