Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Уханьд их дэлгүүрийн түрээслэгчид жагсав

Дэлхийн 213 оронд тархсан цар тахлын голомт Ухань хотод удаан хугацааны хөл хорио, карантин энэ долоо хоногт эцэслэж, оршин суугчид өдөр тутмын амьдралдаа эргэн орсон билээ. Тэгвэл өчигдөр /2020.04.10/ Ухань хотын хамгийн том их дэлгүүрийн гадна түрээслэгчид нь жагсаал хийжээ. “Grand Ocean” их дэлгүүрийг түрээсийн төлбөрөө буулгахыг шаардан худалдаа эрхлэгчид жагссан аж. Жагсагчид халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийн дагуу амны хаалт зүүж, хоорондоо нэг метрийн зайтай сөхрөн сууцгаажээ. Жагсаалыг цагдаа нар ажиглаж, хамгаалалтад гарсан байв.

Өмнөх өдөр нь Хятадын олон нийтийн сүлжээний “Weibo” сайтад худалдаа эрхлэгчид “түрээсийн төлбөрөөс нэг жил чөлөөлөх эсвэл өнгөрсөн хугацааны түрээсийн мөнгийг буцаан олгох”-ыг шаардсан видео бичлэг байршуулсан аж. Гэвч тус бичлэгийг олонд хүрэхээс нь өмнө устгажээ.

Ухань хот өнгөрсөн нэгдүгээр сарын 23-аас хойш хөл хорио, карантинд байсны эцэст өнгөрсөн Лхагва гаригт цуцлагджээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж