Английн Ливерпүүл багийн амьд домог Сэр Кенни Далглиш шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж, эмнэлэгт тусгаарлагдсан хэмээн түүний гэр бүлийн зүгээс мэдээлжээ. Одоогийн байдлаар түүнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа гэжээ.
Өдгөө 69 настай тэрбээр эх оронд нь шинэ коронавирусийн халдвар тархаж эхлэхэд л шинжилгээнд хамрагдаж эхэлсэн гэнэ. Түүний гэр бүл "Шинжилгээний хариу эерэг гарна гэж төсөөлсөнгүй, гэхдээ түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" хэмээжээ.
Сэр Кенни Далглиш Шотландын дээд лигт Селтик багтайгаа дөрвөн удаа түрүүлэн 1977 онд Английн Ливерпүүл багтай нэгдсэн юм. Харин Ливерпүүл багт тоглогч болон дасгалжуулагчийн хувиар найман удаа Английн аваргад түрүүлжээ. Мөн тэрбээр 1995 онд Блекберн Роверс багийг дасгалжуулан Английн Премьер лигт түрүүлсэн түүхтэй.
Холбоотой мэдээ