АНУ зарим орны эсрэг визний хориг тавина

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

АНУ зарим орны эсрэг визний хориг тавина

АНУ зарим орны эсрэг визний хориг тавина

АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн заавраар хилийн хамгаалалтын алба нь Мексик зэрэг орноос ирсэн 6300 гаруй цагаач иргэдийг албадан нутаг буцаахаар болжээ. Ингэхдээ тухайн орон тодорхой шалтгаангүйгээр нутаг буцаагдсан иргэдээ авахаас татгалзвал визний хориг тавих гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.04.10/ орой Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод нот бичиг илгээж, нутаг буцаагдсан иргэдээ хүлээн авахаас татгалзсан орнуудын эсрэг  арга хэмжээ авахыг шаарджээ. Тус нот бичигт нутаг буцаагдсан иргэдээ хүлээн авахаас татгалзсан, шалтгаангүй хойшлуулсан улсууд нь covid-19 цар тахлын үед нийт америкчуудын эрүүл мэндийг аюулд оруулж байна хэмээн Дональд Трамп бичжээ. Эдгээр улсуудын эсрэг арга хэмжээ авахад Майк Помпеод долоо хоногийн хугацаа байгаа бөгөөд илүү хатуу арга хэмжээ авах бололтой. Тухайлбал, зарим орны иргэдэд виз олгохоос татгалзаж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авч магадгүй аж.

Коронавирусийн цар тахлын үеэр Цагаан ордноос цагаачлалын бодлоготой холбоотой хэд хэдэн хязгаарлалт, журмыг хэрэгжүүлэх болжээ. АНУ-ын хилийн албаныхны мэдээлснээр олон тооны цагаач өвчтэй эсвэл эрүүл мэндийн түүхийг харуулсан эмнэлгийн баримт бичиггүй хил давж орж ирсэн ба тэднийг ойрын хугацаанд албадан нутаг буцаахаар болжээ.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж