Майхан толгойд гал гарч нэг айлын гэр хайрагджээ | News.MN

Майхан толгойд гал гарч нэг айлын гэр хайрагджээ

Майхан толгойд гал гарч нэг айлын гэр хайрагджээ

Майхан толгойд гал гарч нэг айлын гэр хайрагджээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Майхан толгой зусланд  өнөөдөр /2020.04.11/ 11.00 цагийн орчимд гал гарчээ. Одоогоор галын тархалтыг намжаасан бөгөөд галыг бүрэн унтраахаар Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.

Энэ талаар Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодруулахад "Нэг гэр галд хайрагдсан, гал гарсан талбайд 10 гаруй айлын байшин байсан. Тэдгээр байшинг галд өртөхөөс сэргийлсэн. Энгэр газар учраас гал мод руугаа орсон. 10 орчим га талбайн галыг бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Сануулахад, дөрөвдүгээр сарын 7-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд түймэр гарч, 4 га газар өртөж , 8 байшин бүрэн шатсан юм. Түймрийг унтраахын тулд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аюулгүй болгосон юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-11 77.81.167.242

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

Avatar

ИРГЭН 2020-04-11 202.21.126.142

МАЙХАН ТОЛГОЙН ЗУСЛАНД МАНАЙХ БАЙДАГ, ТЭНДХИЙН ОЙГООС ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ЯВДАЛ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ИХЭЭХЭН ИХЭССЭН НЬ ОЙ МОД ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨХ ГОЛ ҮНДЭС ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ТҮҮНЧЛЭН ОДОО БАЙГАА БАГАХАН ОЙ МОДЫГ ЖИЛ БҮР ХУУЛЬ БУСААР ОГТОЛЖ, ХОТ РУУ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТАСЛАН ЗОГСООХГҮЙ БОЛ ЭНЭ МЭТ БАЙДАЛ ХЭЗЭЭ Ч ДУУСГАВАР БОЛОХГҮЙ, ТАМХИНЫ ИШ ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ТҮЙМЭР ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД НЬ Ч ЭДГЭЭР ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД ХАМТРАН ОРОЛЦОЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-04-11 103.10.23.119

Босоо Монгол бичгээн орчин цагын монгол хэлний дуудлагд зогцуулан дахин өөрчлөж
Үндэсний бичэг болгон өргөнөөр хэргэллэх хэрэгтэй юм гэж би боддог юм

Avatar

zochin 2020-04-11 192.82.75.91

uvs shataahaa boliochoo baigaliin uvs bjl baig

Avatar

Гадаад хүн л Монголоор ингэж ярих байх 2020-04-11 66.181.183.239

"Нэг гэр галд хайрагдсан" байхдаа яахав дээ???????
ХИЛ, ХЭЛ, МАЛ-тайгаа байж Монгол улс өнө мөнхөд оршино

Avatar

zochin 2020-04-11 66.181.176.145

neg uvgun hashaaniihaa uvsiig shataaj bgaad iim yum boljee

Avatar

Зочин 2020-04-11 202.55.188.91

Манай "гооногор хүзүүт" ерөнхийлөгчийн зарлигаар төрийн хэлний зөвлөлөөс гаргасан Ховд дүрмээр бол галд хайрагдсан гэр гэж буй. Төв халхын яриагаар бол галд дайрагдах, ширвүүлэх, хуйхлагдах, нэрвэгдэх гэх мэтээр хэлнэ. Бүр шатаад байхгүй болсон бол хайлсан, шатсан, автсан, хэлмэгдсэн гэнэ. Танагтай үлдсэн бол галд дайрагдсан. Энэ хэлний дүрмийн толийг энгийн монгол хүн барагтай бол ойлгохгүй бөгөөд баримжаа авъя гэвэл энэ талаар Цэнддоогийн Өсгийн дөрөм (зүв бицгийн) нийтлэлийг унших болов уу.

Avatar

Иргэн 2020-04-11 202.9.46.12

Энэ сэтгүүлч нэртэй оркуудыг яах вэ? гэр хайрагдах гэж юу байна аа? Энгэр газар мод руугаа ордог юм уу?

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.141

Энэ оркуудыг яая даа байз.Үнэн дебил,хариулдаг амьтантайгаа адилхан юмнууд.Албаар шахуу гал тавьж бгаа

Avatar

монгол 2020-04-11 192.82.74.235

Гэр хайрагдна гэж чухам яадаг юм бол оо

Avatar

Зочин 2020-04-11 202.55.188.91

Гамбирархуу болно гэсэн үг. Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан Ховд хэлний зөв бичгийн дүрмийн толийг олж унш. Тэрэн дээр байгаа.

Avatar

Зочин 2020-04-11 150.129.141.70

Галыг албаар тавиад байна даа. Зуслангийн айлууд камертай болох хэрэгтэй байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж