“The Beatles” хамтлагийн дууны үг сая орчим доллароор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

“The Beatles” хамтлагийн дууны үг сая орчим доллароор зарагджээ

“The Beatles” хамтлагийн дууны үг сая орчим доллароор зарагджээ

Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин Пол Маккартнигийн гараар бичсэн "Hey Jude" дууны үг дуудлага худалдаагаар 910 мянган ам.доллароор зарагджээ. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын мэдээлснээр тус гар бичвэрийн ханш анх зарласан үнээс ес дахин өсчээ. Пол Маккартни тус дууны үгийг 1968 оны студийн бичлэгт зориулан өөрийн гараар бичсэн аж.

Үүний зэрэгцээ тус хамтлагийн 1964 оны Хойд Америк дахь тоглолтын үеэрээ хэрэглэж байсан “The Beatles” лого бүхий бөмбөрийн толгой 200 мянган ам.доллароор зарагдсан байна.

“The Beatles” хамтлаг тарсны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Beatlemania” дуудлага худалдаанд 250 гаруй эд зүйлсийг цахим дуудлага худалдаагаар өчигдөр зарсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж