Даваа гаригаас НИЙСЛЭЛЧҮҮДИЙН хөл хориог чангатгах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас НИЙСЛЭЛЧҮҮДИЙН хөл хориог чангатгах уу?

Даваа гаригаас НИЙСЛЭЛЧҮҮДИЙН хөл хориог чангатгах уу?

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт 213 улс оронд бүртгэгдсэнээс, өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 1.6 сая иргэн өвчилж 102 мянга 696 хүн нас барсан. Халдварын дэгдэлт буурахгүй улам нэмэгдэж байгаа учир улс орнууд урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Монгол улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн бүх шатны сургууль, цэцэрлэгийг хааж, урьдчилан сэргийлэх ажлуудыг эрт авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч буй. Монгол улсад зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрөв нь эдгэрч, 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.  Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, 1425 хүн ажиглалтад байгаа юм. Төр засгийн зүгээс зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч байгаа бөгөөд энэ сарын 30-ныг дуустал хөл хориог сунгасан.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч, иргэдийн хяналт суларч  олон нийтийн газраар явах, маскаа зүүхгүй байх зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, анхааруулгыг дагаж мөрдөхгүй байгаа нь холбогдох албаныханы санааг зовоож байна. Тиймээс ирэх даваа гаригаас /2020.04.13/ иргэдийн хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх асуудлыг ярьж байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал өчигдөр /2020.04.10/ мэдэгдсэн.

Магадгүй аймаг, сум, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин хязгаарлах тухай шийдвэр гарч болзошгүй. Түүнчлэн иргэдийн хөдөлгөөнд ч тодорхой зохицуулалтууд хийхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, ОХУ-д гэхэд хөл хорионы дэглэмээ  чангатгаж,  иргэд нь гадагшаа гарах үедээ зөвхөн ажлын газрын үнэмлэхээ үзүүлж гарч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж