Эдгэрч, карантинаас гарсан хүмүүст дахин вирус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Эдгэрч, карантинаас гарсан хүмүүст дахин вирус илэрчээ

Эдгэрч, карантинаас гарсан хүмүүст дахин вирус илэрчээ

Өмнөд Солонгост covid-19 өвчнөөр өвдөж, эдгэрсэн 91 хүнд дахин халдвар илэрснийг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Тэдгээр иргэд өвчнөөс бүрэн эдгэрч, карантинаас гарсныхаа дараа дахин коронавирусийн халдвар илэрсэн болохыг Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн захирал Жон Юнгён мэдээлсэн юм. Иймээс дахин халдвар авсан хүмүүсийн амьсгалын замын эрхтнээс вирусийн шинжилгээ авч дархлал тогтсон эсэхийг судлахаар болжээ.

Хэрэв тэдгээр хүмүүст антиген буюу уг вирусийг эсэргүүцэх дархлал тогтсон бол халдвар тараахгүй гэж зарим эрдэмтэд үзэж байна. Харин бусад вирус судлаачдын хувьд тухайн хүний биед дахин вирус идэвхэжсэнээс халдвартай гэж оношлогдсон гэж үзжээ.  Энэ тохиолдолд вирус дахин тухайн хүний амьсгалын эрхтнүүд рүү довтлох гэнэ.

Халдвар дахин илэрсэн эдгэрсэн хүмүүст өмнө нь хоёр удаагийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.

Өмнөд Солонгост өчигдөр 27 хүн шинээр халдвар авсан нь шинжилгээгээр оношлогдсон нь хоёрдугаар сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Тус улсад нийт 10450 хүн халдвар авсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж