Covid-19-өөр халдварласан иргэнийг шинэ эмнэлэгт тусгаарлана | News.MN

Covid-19-өөр халдварласан иргэнийг шинэ эмнэлэгт тусгаарлана

Covid-19-өөр халдварласан иргэнийг шинэ эмнэлэгт тусгаарлана

Covid-19-өөр халдварласан иргэнийг шинэ эмнэлэгт тусгаарлана

Яармагийн дэнжид суурийг нь тавьсан, ашиглалтад орохоор хүлээгдэж буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын үйл явцтай  өнөөдөр /2020.04.11/танилцаж байна.  Тус эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж байгаа гэв.

Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх, 300 ортой, үүнээс 140 нь амаржих газар, 160 нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байгаа уг эмнэлэг ашиглалтад орсноор ЭХЭМҮТ, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах томоохон ажлын нэг болох юм.

Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. Нийт 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувьд хүргэжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга, 10 гаруй зогссон төсөл байсан. Өнөөдөр эдгээр царцсан барилга, төслүүд бүгд хөдөлсөн. Гурван жил гаруй царцсан Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг 2019 оны зургадугаар сард мөн АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэгийг ашиглалтад оруулснаас гадна хөдөө орон нутагт цөөнгүй эмнэлгүүд ашиглалтад орсон. 2016-2019 онуудад 55 эмнэлгийг ашиглалтад оруулсан бол энэ онд нэмж 44 эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүн дотор царцсан  барилгын нэг болох Яармагийн дэнжийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 10 жил царцсан. 2016 оноос барилгын ажлыг явуулж эхэлсэн хэдий ч  санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь удаашралтай байсан. Саяхан Засгийн газрын хуралдаанаас нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Уг эмнэлгийг барьж байгаа “Томо бюлдинг” компани мэргэжлийн түвшинд, хурдтай сайн ажиллаж байгаа.

Ялангуяа коронавирусийн халдвар гарсан энэ цаг үед бид тусгай эмнэлэг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс 300 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж, коронавирусийн халдварт зориулж ажиллуулахаар бэлтгэлийг нь хангаж байна. Тус эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдсэнээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг мөн шийдсэн. Энэ хүрээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурсан. Удахгүй УИХ-аар уг хэлэлцээрийг батална. Ингэснээр 10 гаруй сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг 300 ортой төрөх эмнэлэгт суурилуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-11 121.125.152.54

Тоо баримтаа зөв бичээч

Avatar

zochin 2020-04-11 202.9.46.177

shineer ashiglaltand oronguut bilegdelee bodood gegeeleg yum xiij exel. muuxai uvchnuur exlex xereggyi . saixan undur nastang exelj oruulaad daraltiig ni yzeed eruuliin saixan yg xelyyleed syy urgyyleed gargachix. daraa ni yamar uvchtunuu avna duraaraa l bolog

Avatar

zochin 2020-04-11 202.126.88.53

Hotoos zaiduu baisan ni deeree

Avatar

Зочин 2020-04-11 202.179.25.66

Эмнэлэг барих гэж 7 жил болж байхад Хууль Зүйн Яамны 8давхар барилга 1жилийн дотор баригдаж байна. ТТГ -н нүсэр барилга 1,5 жилд барьчиж байна. Монгол улс хаашаа яваад байна вэ

Avatar

Зочин 2020-04-11 176.63.23.56

за яаахвээ яахав. Хаа хаанаа байшин барилгатай болцгоож байвал сайн л биз. Гадны хүн үүрээд явах биш Монголд л үлдэх барилга

Avatar

Avilgachdiig hamgaalah alba. 2020-04-11 202.21.108.222

Hunii eruul mend chuhal bus, hamgiin gol ni avilgachin, luivarchin angiin darlaliin sistemiig togtvortoi barih ni erh barigchdiin gol zorilgo. Ene sistem unachihval namuudiin 30 jiliin buh ulsturchid ard tumnii shiitgeliig edleh bolohoor ali ch nam garsan diktatoriin deglemiig hamgaalah apparataa huchirheg bolgosoor irjee.

Avatar

Зочин 2020-04-11 150.129.142.199

Халдвартай хүмүүсийг эмчлээд дараа нь ариутгаад амаржих газар болгох юм уу. Шинээр төрсөн хүүхдүүд нялх эхчүүдэд аюултай биш үү

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.186

Bushuu ashiglaltand oruulaach!manai haldvart ailuudtai denduu oirhon hotiin tovdoo baigaag anhaarah

Avatar

bat 2020-04-11 192.82.65.182

зайлшгүй шаардлага гарч олон хүн өвдвөл энэ эмнэлгийг ашиглах бүрэн боломжтой.корона өнгөрсний дараа 7 хоног ямарч хүнгүй хаагаад ариутгал хийгээд л болоо шүү дээ.батзандан мэтийн юмнууд 14 хоногт шинэ эмнэлэг барих хэрэгтэй гээд л солиороод байсан.муу эр дайнд хөөрнө гэдэг шиг.баасанхүү гэж нэг балай бас баг өмсчихсөн,бямбацогт гэдэг билүү нэг барзайсан хог энгэртээ нэг юм зүүчээд корона тусахгүй гэж ярьж байх жишээтэй.гайхалтай хүмүүс цугласан газар бол манай их хурал юм даа.

Avatar

Зочин 2020-04-11 64.119.19.219

Дараа нь эх хүүхэд яаж орох болж бн.

Avatar

Зочин 2020-04-11 49.190.155.175

Тусгай тасаг хийх байлгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж