Хезболлахын толгойлогчийг 10 сая ам.доллароор үнэлэв | News.MN

Хезболлахын толгойлогчийг 10 сая ам.доллароор үнэлэв

Хезболлахын толгойлогчийг 10 сая ам.доллароор үнэлэв

Хезболлахын толгойлогчийг 10 сая ам.доллароор үнэлэв

Ливаны Хезболлах бүлэглэлийн командлагч Мухаммед Кавтаранийн талаарх ямар ч мэдээлэлд 10 сая ам.долларын шан өгөхөө АНУ-аас мэдээллээ. Ираны дэмжлэгтэй гэх Хезболлах бүлэглэлийн Ирак дахь үйл ажиллагаанд гол үүргийг Мухаммед Кавтарани гүйцэтгэдэг гэж АНУ-ын албаныхан үзжээ.

Мухаммед Кавтарани нь Ираны хувьсгалыг хамгаалагчдын элит Кудс хүчний удирдагч генерал асан Касем Сулейманы удирдаж байсан зарим бүлэглэлүүдийг холбох үүргийг авсан гэж АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Генерал Касем Солейманийг АНУ-ын цэрэг армийн хүчин Ирак улсын нутаг дэвсгэр дээр өнгөрсөн нэгдүгээр сард бөмбөгдөж хөнөөсөн юм.

Мухаммед Кавтарани нь 2013 оноос хойш АНУ-ын терроризмын хар жагсаалтад байжээ. Түүнийг Ирак дахь гадаадын дипломатуудын эсрэг халдлага болон жагсаал цуглаан зохион байгуулдаг гэх шалтгаанаар хар жагсаалтад оруулаад байжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-11 202.21.108.9

ээ аллах өршөө энэ хүний амьдрал төгслөө хөөрхий

Avatar

Зочин 2020-04-11 202.179.2.138

alert(1)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж