Ливаны Хезболлах бүлэглэлийн командлагч Мухаммед Кавтаранийн талаарх ямар ч мэдээлэлд 10 сая ам.долларын шан өгөхөө АНУ-аас мэдээллээ. Ираны дэмжлэгтэй гэх Хезболлах бүлэглэлийн Ирак дахь үйл ажиллагаанд гол үүргийг Мухаммед Кавтарани гүйцэтгэдэг гэж АНУ-ын албаныхан үзжээ.
Мухаммед Кавтарани нь Ираны хувьсгалыг хамгаалагчдын элит Кудс хүчний удирдагч генерал асан Касем Сулейманы удирдаж байсан зарим бүлэглэлүүдийг холбох үүргийг авсан гэж АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Генерал Касем Солейманийг АНУ-ын цэрэг армийн хүчин Ирак улсын нутаг дэвсгэр дээр өнгөрсөн нэгдүгээр сард бөмбөгдөж хөнөөсөн юм.
Мухаммед Кавтарани нь 2013 оноос хойш АНУ-ын терроризмын хар жагсаалтад байжээ. Түүнийг Ирак дахь гадаадын дипломатуудын эсрэг халдлага болон жагсаал цуглаан зохион байгуулдаг гэх шалтгаанаар хар жагсаалтад оруулаад байжээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ