Оросын шоронд хоригдлууд гал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Оросын шоронд хоригдлууд гал тавьжээ

Оросын шоронд хоригдлууд гал тавьжээ

ОХУ-ын Сибирь бүс нутаг дахь өндөр хамгаалалттай шоронд хоригдлууд бослого гаргаж, гал тавьснаас барилгын нэлээд хэсэг нь шатжээ. Ангарск хотын 15-р засан хүмүүжүүлэх шоронд гарсан үймээн, галын улмаас хэдэн хүн хохирсон нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоригдлууд өөрсөдтэй нь зүй бус харьцаж байгааг эсэргүүцэн бослого өдөөжээ. Албан ёсны бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэг хоригдлыг харуулууд зодсоны дараа тэрбээр эсэргүүцлээ илэрхийлэн бугуйгаа зүссэн аж.

Галд шоронгийн гурван барилга шатсаны дунд мод бэлтгэх үйлдвэр байжээ.

Тус шорон нь Москва хотоос зүүн зүгт 4000 км зайтай байрладаг ба нийт 1200 орчим хоригдолтой аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж