Covid-19: АНУ-д хоногт 2108 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Covid-19: АНУ-д хоногт 2108 хүн нас барлаа

Covid-19: АНУ-д хоногт 2108 хүн нас барлаа

АНУ-д Covid-19 өвчнөөр өчигдөр 2108 хүн нас барснаар, нийт халдвар авсан хүний тоо 500399 болж өсчээ. АНУ-д Баасан гаригт нас барсан хүмүүсийн бараг тал хувь нь Нью-Йорк мужид бүртгэгдсэн аж. АНУ-д нийт 18693 хүн шинэ коронавирусийн халдвараар нас барснаар удахгүй Итали улсыг гүйцэх магадлалтай байна. Европын халдварын голомт гэгдэж буй Итали улсад 18849 хүн халдвараар нас барж, 147 мянга гаруй хүн халдвар авчээ. Их Британид 980, Францад 987 хүн өчигдөр халдвараар нас баржээ.

Латин Америкийн орнуудаас Бразильд халдварын тархалт өндөр байгаа бөгөөд 19638 хүн халдвар авч, 1056 хүн нас бараад байна.

Турк улсад өнгөрсөн шөнөөс эхлэн 31 хотод хоёр хоногийн хатуу хөл хорио тогтоосон бөгөөд үүнээс амжиж хүнсээ цуглуулахаар иргэд дэлгүүрүүдэд бөөгнөрөл үүсгэжээ. Тус улсад өнгөрсөн хоногт нас барсан хүний тоо 98-аар нэмэгдэж нийт 4747 хүн нас бараад байна. Турк улсад нийт 47029 хүн халдвар авчээ.

Дэлхий даяар Сovid-19 цар тахлаар 210 орны 100 мянга гаруй хүн нас барж, 1 сая 600 мянга гаруй хүн халдварлаад байна.

Эх сурвалж: ВВС, Al Jazeera

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж