Намууд мөрийн хөтөлбөрөө засах хугацаа өнөөдөр дуусна | News.MN

Намууд мөрийн хөтөлбөрөө засах хугацаа өнөөдөр дуусна

Намууд мөрийн хөтөлбөрөө засах хугацаа өнөөдөр дуусна

Намууд мөрийн хөтөлбөрөө засах хугацаа өнөөдөр дуусна

2020 оны УИХ-ын ээлжит  сонгуульд оролцохоор  15 нам, дөрвөн эвсэл  мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар/ҮАГ/-т хүргүүлснээс  долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн хэмээн дүгнэлт гаргасан билээ. Хуулийн шаардлага хангаагүй  МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай хүчнүүдийн мөрийн хөтөлбөр нь  биелэгдэх боломжгүй, амлалтын шинжтэй заалтууд  орсныг ҮАГ-гаас тодотгосон.

Эдгээр нам, эвслүүд тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засч ирүүлэх ёстой. Уг хугацаа өнөөдөр /2020.04.11/ дуусгавар болно. Хэрэв мөрийн хөтөлбөрийн алдаагаа хууль  нийцүүлэн оруулж ирэхгүй бол дахин хуулийн шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт гаргах юм байна.

Өөрөөр хэлбэл, ҮАГ-аас хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлт гаргачихаад байхад түүнийгээ залруулахгүй бол СЕХ-д бүрдүүлж өгөх материалд мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хүргүүлснээр СЕХ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм.

38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ALBAKER 2020-04-11 77.81.167.242

Hola, esto es para informar ** público en general que José Luis, un prestamista de préstamos privados, ha abierto una oportunidad financiera a cualquiera que necesite asistencia financiera. 5000 euros a 100,00 euros Proporcionamos préstamos con un interés del 2% a personas, empresas y empresas de forma clara y comprensible. contáctenos hoy por correo electrónico a (albakerloanfirm@gmail.com

Avatar

Зочин 2020-04-11 103.229.121.116

гэртээ байгаа идэж болох бүхнээ шавхаж байгаад олон хуваагаад ждү, уурхайнууд, концесс, хот, хөдөө, халамж, бонд.. гэх мэт нэр өгч байгаад идэж үзвэл ямар байх бол. гэнэт тэгж тоглож үзмээр санагдчихлаа. ургамалын тосоо хүртэл майонез болгож зуурч бгаад л. #корона тайм

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.128

Uhsenii chini nam mam, shudarga ajlaa hiideggui hulgaichid

Avatar

Иргэн 2020-04-11 192.82.77.33

ЖДҮчин МАН-ыг хасах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-04-11 59.153.113.94

Цалинг 3-5 сая болгоно гэдэг заалт хууль, дүрэм,журам зөрчсөн зшйл алга лтбна ш дээ?! Яагаад монголчуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор амалж болохгүй гэж

Avatar

Зочин 2020-04-11 121.168.50.25

Болно л доо, гэхдээ яг одоо байгаа эдийн засгийн чадавхи болон нийгэм улс төрийн байдал гэх мэт хүчин зүйлүүдийг аваад үзэхээр биелэгдэх ямарч боломж алга. Нэг бол Сонгогдож гарч ирээд мөнгө хэвлэхгээгүй бол шүү дээ. Улс төрийн нам цалин яаж өсөхийг улс орны эдийн засгийН өсөлтийг хэр дээшлүүлэхээс хамаарах учираас эдийн засгаа л сайжруулах талаар юм амлавал дээр байх. Бусдаар эд нар чинь ямар өндөр цалинтай ажил санал болгож байгаа юм шиг юм болоод байна лдаа!!!

Avatar

ард түмэн 2020-04-11 103.10.23.119

Мөрийн хөтөлбөрөөн биеэлүүлээгүй хулгай луйварт их хурлын гэшүүд намын удирдах байгуулаас нь хобогдсон
намуудийг сонгуулд дахин оруулах хэрэгүй баймаар
АН нь
Хууль бусаар сонгуулийн суртчилгаа хийсэн 400 саяа төгрөг нэр дэвшигч нараасаа нэхэж авч байгаа зэрэг нь
Нам нэртэй хулгайч нар засагын эрх мэдлийг мөнөөр худалдан авах гэсэн санаархал Ард түмний сонголыг урдуур нь орож булааж байгаа шудраг бус зүүль АНийг энэ сонгуулаас хасаг хуулийг шаардлаг бүрдсэн байна

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-04-11 150.129.140.105

МАН, АН, МАХН-г шууд хас. Эд нарыг дэмжих хүн тэгээд ч байхгүй.

Avatar

Иргэн 2020-04-11 59.153.114.163

Засвар хийж дэмий. Дараагийн сонгуульд засварлуулах хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиас хас.

Avatar

Зочин 2020-04-11 66.181.185.137

Одор 1 сар халдвар нэмж оруулахгүй тэсвэл юм наашлах болно. Эсбөгөөс дэгдэлт болохвий гэсэн айдас бүх хүнд байна . Монгол одоо тэсэх тогтоохын дээд цэгтээ аль хэдийн хүрсэн. Цаашид халдвар авчраад байвал байдал эвгүйднэ гэдэг бол тодорхой . Энхтүвшин дарга та нарын хийж хичээсэн ажлыг одоогийн нислэгүүд будаа болгох нь дээ аюул болохвий. Юм мэддэг хүнээс асуугаарай даа к

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж