УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу? | News.MN

УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

Монгол улсын урьдаа барьдаг УБТЗ-ын вагон, зүтгүүрийн  ашиглалтын хугацаа нь хэтэрч, парк шинэчлэлийн асуудал төмөр замчуудын "толгойны өвчин" болж байна. Тухайлбал, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг бол одоогоор УБТЗ-ын тээвэрт оролцдог нийт 3324 ачааны вагоны 46.6 хувь буюу 1400 орчим вагоны ашиглалтын хугацаа хэтэрчээ. Шинэ вагон худалдан авч паркаа шинэчлэх шаардлагатай боловч УБТЗ-д орлогын хуримтлал бүрэлдэхгүй байгаагаас хугацаа дууссан хуучин вагонуудаар өнөөдөр тээврийг залгуулж байна. Үндсэндээ тээврийн аюулгүй байдлын нөөц нь дууссан, эрсдэлтэй вагон тээвэрт оролцож байна гэсэн үг.

УБТЗ жилд олдог  орлогоороо замынхаа их ажлыг хийж байна.  Дизль түлшээ худалдаж авах, ажилчдынхаа цалинг тавьдаг болохоор төмөр замд томоохон хэмжээний парк шинэчлэл хийх хуримтлал үүсэхгүй байгаа юм. УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах,  ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ.

Энэ жилийн хувьд тус нийгэмлэгийн санхүү, төсөв  тун хүнд нөхцөлд байна. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үндсэндээ УБТЗ-ын зорчигч тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ. Энгийн үед хоногт 8500 орчим зорчигч вагоноор үйлчлүүлдэг бол ачаалалтай үед 13 мянга хүртэл нэмэгддэг. Тэгвэл өнөөдөр хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна.

Өнөөдөр  “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь өнөөгийн нөхцөлд УБТЗ-ын санхүүгийн дарамт улам нэмэгдэж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүхбаатар 2020-04-11 139.5.219.109

Төмөр замаа Орос улсаас салгаж аваач. Төмөр замаа хоёр салаа болгож цахилгаанжуулаач.Алийн болгон ачааны хуучин вагонуудыг Оросоос өндөр үнээр авах юм бэ.Төмөр зам үнэхээр хоцрогджээ.

Avatar

ranshin 2020-04-11 66.244.109.90

Рааш гэдэг зөвлөх хойш нь чангааж тоймгүй олон ханцуй генералын идэх уух нь барагдахгүй гэнэ. Яаж хөгжих вэ?

Avatar

Зочин 2020-04-11 66.181.191.137

Казакстанд америкийн эволюшн зүтгүүрийг үйлдвэрлэж байгаа

Avatar

JIGJIDNYAMAA 2020-04-11 202.70.34.114

BUGSHSAN HEDEN ZAILDAGGUI NAMIIN TOMILGOONII BUDUUN DARGA NARAA ZAILUULAAGUI TSAGT HOGJIHGUI!

Avatar

зочин 2020-04-11 202.9.40.181

Оросуудаас л болж байгаа юм. Рааш даргаасаа нэгмөсөн болж дээ. 185 сая долларын буцалтгүй тусламж олоод ирэхэд оросууд яалаа. "Тусламжийн 185 сая авахгүй ээ. Оронд нь ОХУ-аас 150 сая доллар зээлж ав" гээд элгээр нь мөлхүүлсэн дээ. Ухаангүй Рааш даргын унхиагүй төмөр замчид болжээ. Оросуудаас л сал. нэгмөсөн дампууруулаад, Эмээлтээс Төв аймгаар замаа татаад УБ-ын түгжирлыг арилгаад. Оросоос сал. Өөр арга зам байхгүй.

Avatar

Зочин 2020-04-11 64.119.23.203

Гэмт хэрэг юунаас үүсдэгийг олж тогтоосон хойно далд эдийн засаг

Avatar

Зочин 2020-04-11 64.119.23.203

Далд эдийн засгыг устгасан хойно цалин

Avatar

Зочин 2020-04-11 64.119.21.23

shuurhai TV tun udahgui Tokio bolson jagsal zodoon uimeen uzuulne. hen ch urd gargay baigaagui barimt medelel.

Avatar

Зочин 2020-04-11 64.119.21.23

shuurhai TV hong kong bolson uimeen zodoon boslogo gargana.

Avatar

Зочин 2020-04-11 64.119.21.23

shuurhai TV hong kong uimeen zodoon gargana udahgui. yu bolson tuhai oorsdoo uzed oordoo bodoh heregtei

Avatar

Irgen 2020-04-11 66.181.178.139

Dampuuraad alga bolood ug.

Avatar

ДОРЖ 2020-04-11 64.119.27.162

ОРОСУУДААСАА САЛЧИХААД ИР ТЭГЭЭД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ АВ. НААД ОРОСУУД ЧИНЬ 49 ОНЫ ГЭРЭЭ ЯРИАД ТА НАРЫГ ТАВИХГҮЙ БАЙНА. ЯГ БААВГАЙН ТЭВРЭЛТ ШИГ.

Avatar

Зочин 2020-04-11 202.55.188.94

Хулгайч дарга нараасаа сал

Avatar

Зочин 2020-04-11 103.229.121.211

УБТЗ хэвлэл мэдэээллийнхэний дунд нилээд урамшууллын сантай уралдаан зарлсан гэж сонссон

Avatar

Зочин 2020-04-11 107.77.161.12

1000 гаран км урттай төмөр замд 16.000 хүн ажиллахаар,дээрээс нь дарга нар нь гадуур дотуур гэр бүлээрээ зугаалж тансаглаад үрэн таран хийгээд+ил далд хулгайлаад байхаар яаж ачаллаа даадаг юм?

Avatar

Зочин 2020-04-11 66.181.181.10

зах зээлийн зарчимд нь нийцүүлж үнээ нэмээд явбал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж