УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

УБТЗ-ын шинэчлэл төрийн гадна байсаар байх уу?

Монгол улсын урьдаа барьдаг УБТЗ-ын вагон, зүтгүүрийн  ашиглалтын хугацаа нь хэтэрч, парк шинэчлэлийн асуудал төмөр замчуудын "толгойны өвчин" болж байна. Тухайлбал, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг бол одоогоор УБТЗ-ын тээвэрт оролцдог нийт 3324 ачааны вагоны 46.6 хувь буюу 1400 орчим вагоны ашиглалтын хугацаа хэтэрчээ. Шинэ вагон худалдан авч паркаа шинэчлэх шаардлагатай боловч УБТЗ-д орлогын хуримтлал бүрэлдэхгүй байгаагаас хугацаа дууссан хуучин вагонуудаар өнөөдөр тээврийг залгуулж байна. Үндсэндээ тээврийн аюулгүй байдлын нөөц нь дууссан, эрсдэлтэй вагон тээвэрт оролцож байна гэсэн үг.

УБТЗ жилд олдог  орлогоороо замынхаа их ажлыг хийж байна.  Дизль түлшээ худалдаж авах, ажилчдынхаа цалинг тавьдаг болохоор төмөр замд томоохон хэмжээний парк шинэчлэл хийх хуримтлал үүсэхгүй байгаа юм. УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах,  ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ.

Энэ жилийн хувьд тус нийгэмлэгийн санхүү, төсөв  тун хүнд нөхцөлд байна. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үндсэндээ УБТЗ-ын зорчигч тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ. Энгийн үед хоногт 8500 орчим зорчигч вагоноор үйлчлүүлдэг бол ачаалалтай үед 13 мянга хүртэл нэмэгддэг. Тэгвэл өнөөдөр хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна.

Өнөөдөр  “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь өнөөгийн нөхцөлд УБТЗ-ын санхүүгийн дарамт улам нэмэгдэж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж