Төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авах хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авах хүсэлтэй байна

Төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авах хүсэлтэй байна

Дөрөвдүгээр сарын 30-нд дуусах хөл хориог дахин сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс ирэх долоо хоногоос шийдвэрлэх юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-д тавьсан хязгаарлалтыг сунгаж, хичээлийг есдүгээр сарын 1 -нээс эхлүүлэх бэлтгэл хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас чиглэл болгосон. Энэ хүрээнд БСШУСЯ холбогдох судалгаа, төлөвлөгөөг боловсруулж УОК-ийн хурлаар танилцуулах учиртай.

Тухайлбал, 12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг  яамнаас судалж байгаа аж. Уг асуудлаар сурагчдаас судалгаа авахад 85 хувь нь танхимаар давтлага авмаар байна гэжээ. Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө.

Давтлага өгөхөөр бол ДЭМБ-ын шаардлага дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсний хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж