Эмч нарын илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг олгоно | News.MN

Эмч нарын илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг олгоно

Эмч нарын илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг олгоно

Эмч нарын илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг олгоно

Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41 сая төгрөг олгох юм байна.

 Үүрэн телефоны компаниудтай хамтран холбогдох албан тушаалтан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн утсыг нэгж, датагаар хангаж буй.

Түүнчлэн Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631 гаруй  сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгохоор шийдвэрлэжээ.  Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд хамрагдах юм байна.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмя д 2020-04-11 202.126.89.168

Халдвартын чиглэлээр эмч сувилагч асрагчыг түргэвчилсэн суогалтаар бэлтггэж байна уу. Энэ өвчнөөс хүн төрөлхтөн тийм ч хурдан салчихгүй л болов уу…

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.144

УИХ,ЗГ-ын гишүүд Эрдэнэс МGL – ын захирлуудын 1 сараын цалинг голомтод ажиллаж байгаа ажилтангуууд , эмч сувилагч , асрагч нарт өгчихмөөр юм

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.108

Эмч нараа нэмж шагнах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-04-11 66.181.179.169

постон дээр ажиллаж бгаа хүмүүстээ урамшуулал өгөлдөө.сар гаруй шөнөөр шивэлт хийгээд 1 төгрөгч аваагү бна

Avatar

Гярман 2020-04-11 62.216.206.15

Ээ хөөрхий эмч нарийн нэмэгдэл цалин нэг бөхийн бай шагналаас бага байнаа арайч дээ хэрэв нэг их хурлийн гишүүн үхвэл түүнээс илүү зардал гаргана даа малууд

Avatar

Зочин 2020-04-11 66.181.190.162

Эмч эмнэлгийн ажилтнууд болон багш нарыг нийгмийн хамгийн өндөр ухамсартай, оюунлаг, сахилга хариуцлагатай давхарга болгон төлөвшүүлэх зорилгыг Монголын нийгэм, засаг төр өмнөө тавьж, яг одооноос мөрдлөгө ажил хэрэг болгох хэрэгтэй. Энэ зорилгоор бас маш их хөрөнгө оруулалт, төсөв санхүүгын хувиарлалтыг төсөвлөж байх шаардлагатай. Өнөөгийн нэмэгдэл урамшуулал аа, үргэлжлүүлэн энгийн цалин хангамж болго. Энэ бол оюунлаг, эрүүл ард түмэн нийгэм босгогдох нэг чухал шийдэл юм

Avatar

Bas neg hulgaich 2020-04-11 108.56.76.55

Emch emhelgiin aji;tnuudiig uramshuuldag ni sain hereg. Gehdee emch suvilagch, asragch yalgaad unadag odoogiin nihtsuld shal utgagui yum/ Emch suvilagch asragch, uilchlegch ted bugd yag ijil nuhtsuld, bugd l coronavirustai ersdeltei hund nuhtsuld yag adilhan ajillaj baihad yund heden tugrugnii uramshuulal deer yalgavarlaj bn ve? Neg sain yum hiiheeree zaaval ingej budilj baih yum daa manaihan

Avatar

бодлын хулгайч 2020-04-11 66.181.167.53

ТА НАР ОДОО Л ЭМЧ ГЭЖ ХЭН БЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ БАЙГАА БИЗ. ТЭД БОЛ ХАМГИЙН АРИУН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС. ТЭДНИЙГ ОДОО ЗӨВХӨН УРАМШУУЛААД ЗОГСОХГҮЙ ЦАЛИН ХАНГАМЖИЙГ НЬ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. 2021 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-04-11 202.126.89.128

Bainga hahuuli avdag, tanil hahuuligui bol hudulduggui hun chanargui mongolyn emnelgiinhen!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж