“Улсын онцгой комиссын шуурхай штаб” фейсбүүк хуудсыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

“Улсын онцгой комиссын шуурхай штаб” фейсбүүк хуудсыг нээлээ

“Улсын онцгой комиссын шуурхай штаб” фейсбүүк хуудсыг нээлээ

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг  Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.

Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх нэгдсэн мэдээллийг цаг тухай бүрт олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор “Улсын онцгой комиссын Шуурхай штаб” фейсбүүк  хуудсыг нээн ажиллуулж байна.

Тус хуудсаар дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргаж байгаа холбогдох дүрэм, журам, шийдвэр болоод тусгай үүргийн нислэг, иргэдийг тусгаарлах байрны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж