Эмч нар өвчтөнүүддээ зориулж жаргалтай зургаа энгэртээ зүүжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Эмч нар өвчтөнүүддээ зориулж жаргалтай зургаа энгэртээ зүүжээ

Эмч нар өвчтөнүүддээ зориулж жаргалтай зургаа энгэртээ зүүжээ

Covid-19 туссан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэж байхдаа нэг ч удаа эргэлт авч болохгүй. Эмч, сувилагч, мэргэжилтнүүд ч үргэлж зай барьж, шаардлагатай үед битүү хамгаалалтын хувцастай харьцдаг. Энэ нь өвчтөнүүдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, ихээр ганцаардахад хүргэдэг байна.

Харин зарим эмнэлгийн ажилтнууд дээрх асуудлыг зөөлрүүлэх ухаалаг санаа олжээ. Тэдний хамгаалах хувцас хэрэгсэл нүүрийг нь тэр чигт нь халхалдаг тул хэчнээн дулаанаар инээмсэглэлээ ч өвчтөнүүд харж чаддаггүй аж. Тиймээс эмч нар цээжин дээрээ өөрсдийн аз жаргалтай зураг бүхий нэрийн хуудас зүүх болжээ.

“Өчигдөр би бүтэн хамгаалах хувцас өмсөөд өвчтөнүүдийн тусгаарлах өрөөрүү орохдоо их онцгүй мэдрэмж мэдэрсэн. Эмчийн нүүрэнд гэрэлтэх инээмсэглэл өвчтөний сэтгэл санааг маш ихээр дэмждэг. Тиймээс өнөөдөр би өвчтөнүүддээ харуулахаар өөрийн сайхан инээмсэглэж буй зургаа цээжиндээ зүүлээ” хэмээн Сан Диегогийн Цкриппс Мерцы эмнэлгийн сэтгэл зүйч Робертино Родригез инстаграмдаа бичсэн байна.

Улмаар бусад хотын эмнэлгийн ажилтнууд ч гэсэн дээрх санааг хэрэгжүүлж, өөрсдийн аз жаргалтай гарсан зургаа цээжиндээ зүүдэг болж.

“Би энэ санааг инстаграм дээрээс хараад маш их баярласан. Тиймээс бид ч гэсэн өвчтөнүүдийнхээ сэтгэл санааг дэмжихийн тулд аз жаргалтай зургаа зүүлээ. Мөн гэртээ байгаа хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. Яг гэрээсээ гарахгүй үргэлж гэртээ суух ч бас амаргүй ажил гэдгийг бид ойлгож байгаа. Мөн та гэртээ байснаараа бидний ажилд маш их хувь нэмэр оруулж байгаа юм шүү” хэмээн Лос Анжелесийн эмнэлгийн сувилагч Дерек Деваулт инстаграмдаа бичээд, өөрийн болон хамтрагчдынхаа зургийг хавсаргасан байна.

Мөн Хьюстоны нэгдсэн эрүүл мэндийн төвийн эмнэлзүйн дарга доктор Жосеф Варон дээрх санааг хэрэгжүүлж, бусад ажилчиддаа ч уриалжээ. Варон эмчийн сайхан инээмсэглэл бол эмчилгээний 50 хувь гэдэгт итгэдэг гэнэ. Тэрбээр “Хэрвээ өвчтөн итгэл найдвараа алдсан л бол түүнд ямар ч эм өгөөд нэмэргүй. Тиймээс эмч хүн өвчтөнийхөө сэтгэл санааг үргэлж дэмжиж байх ёстой” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: INSIDER.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж