НҮБ-ын суурин зохицуулагчтай цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ | News.MN

НҮБ-ын суурин зохицуулагчтай цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ

НҮБ-ын суурин зохицуулагчтай цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай өнөөдөр /2020.04.10/ уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг шинэчлэн боловсруулж өргөн бариад, ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хаврын чуулганаар батлана. Энэ хуулийн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн механизм, тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг илүү нарийвчлан тодорхой болгож зааж өгснөөс гадна хуулийн нэрийг ч Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болгон өөрчилж байгаа.

Мөн энэ өдрүүдэд “Алсын хараа 2050” баримт бичгийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, шийдлээ.

“Алсын хараа 2050” баримт бичигт НҮБ-ын системийн байгууллагуудаас санал авч, түүнийгээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэнд талархал илэрхийлье. Саналыг бид анхааралтай авч үзэж байна” гэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Алсын хараа 2050” баримт бичгийг батлах нь маш чухал. Нэн ялангуяа төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого нь хөгжлөөс хоцорч болзошгүй эмзэг бүлэгт эерэгээр тусаж байна уу гэдгийг тодорхой болгох нь чухал юм”  хэмээв.

Уулзалтаар талууд тогтвортой хөгжлийн бодлого, баримт бичгүүдийн талаар болон шинэ короновирус цар тахлын тархалттай холбоотойгоор нийгэм, эдийн засагт учруулж байгаа нөлөөллийн талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 202.179.26.95

Ямарч ач холбогдол байхгуй уулзалт. НУБ гэж юу хийдгийн ойлгомжгй_ нэг их худлаа юм ярьсан нь сүржин нөхөд байх юм. Тэгээд бас бөөн эрх дарх, эрх ямба, цаоин пүнлүү Ёстой яршиг л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж