1800 ам.доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүн долоосон эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

1800 ам.доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүн долоосон эмэгтэйг баривчилжээ

1800 ам.доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүн долоосон эмэгтэйг баривчилжээ

Калифорнийн умард хэсгийн нэгэн хүнсний дэлгүүрт 1800 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний ногоо, бусад зүйлсийг санаатайгаар долоон бохирдуулсан эмэгтэйг саатуулсан хэмээн цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Невадагийн хилийн ойролцоох Өмнөд Лейк Тахогийн цагдаагийн газрын төлөөлөгч Крис Фиорегийн хэлснээр цагдаа нар “Сейфвэй” дэлгүүрт үйлчлүүлэгч хүнсний бүтээгдэхүүн долоогоод байна гэсэн дуудлагын дагуу очиж, гэмт хэрэгтнийг саатуулсан аж. “Цагдаа нар хэргийн газарт очиход хэрэгтэн дэлгүүрт байсан багагүй үнэт эдлэлийг булаасан тухай ажилтан дуулгасан бөгөөд сэжигтэн үнэт эдлэлүүдийг долоон халаасалж, цаашлаад хүнсний бүтээгдэхүүнүүдийг долоогоод, сагсандаа хийсээр байж. Түүний сагсанд их хэмжээний мах, архи ч багтаж байсан” хэмээн Фиоре ярьжээ.

Цагдаа нар хэрэгтнийг газар дээр нь саатуулж, 53 настай Женифер Уолкер болохыг нь тогтоон, хүмүүсийн айдсыг ашиглаж олон нийтийн өмчийг сүйтгэсэн, эд зүйл булаасан гэх зэрэг хэргээр шийтгэл хүлээлгэхээр баривчилжээ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж