Ард кредит ББСБ ХК, Хөгжлийн шийдэл ТББ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр нэгдлээ | News.MN

Ард кредит ББСБ ХК, Хөгжлийн шийдэл ТББ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр нэгдлээ

Ард кредит ББСБ ХК, Хөгжлийн шийдэл ТББ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр нэгдлээ

Ард кредит ББСБ ХК, Хөгжлийн шийдэл ТББ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр нэгдлээ

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тал бүрээр дэмжин ажиллах зорилгоор Ард Кредит ББСБ ХК нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” BEST хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талуудыг төлөөлөн Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсрол олгох, тэдний зах зээлд танигдах байдалд дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд ADB тикер дор Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь COVID-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” бодлого боловсруулж, үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид цар тахлын үед багаггүй сорилттой нүүр тулсан ч  нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд байгаа хүндрэлүүдийг харилцагч хувь хүн, албан байгууллагуудтайгаа хамтдаа даван туулах  зорилго тавьж,  үйл ажиллагаандаа үндсэн зарчим болгон ажиллаж байгаа байна.

Цар тахлын үед Ард Кредит ББСБ ХКийн хэрэгжүүлж буй харилцагч руу чиглэсэн бодлого:

  1. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн явуулах;
  2. Жижиг дунд бизнесийн зээлийн нөхцөл өөрчлөлтийн шимтгэлийг 0% болгох;
  3. Үндсэн зээлийн төлөлтийг харилцагчийн хүсэлтээр хойшлуулах;
  4. Цахим зээлийн эргэн төлөлтийн хугацаа 6 сар байсныг 10 сар хүртэл сунгах;
  5. Зээлийн үндсэн төлөлт болон хүүний төлөлтийг уян хатан болгох;
  6. Хариуцлагатай зээлдэгчдийг урамшуулах.

 ХҮЧТЭЙ. ХАМТДАА
АРД КРЕДИТ ББСБ ХК 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж