Италид G8 саммитийн бэлтгэлд 350 дуудлагын бүсгүйчүүдийг оролцуулсан байв

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Италид G8 саммитийн бэлтгэлд 350 дуудлагын бүсгүйчүүдийг оролцуулсан байв

2009 оны “Их наймын” уулзалтын бэлтгэл ажилд ашигтай гэрээ олж авах гэсэн итали бизнесменүүд албан тушаалтнуудад 350 биеэ үнэлэгчийн үйлчилгээг авах боломжийг өгсөн байжээ. The Times сонин мөрдөн байцаалтын үр дүнд тулгуурлан энэ тухай бичсэн байна. Саммитийн бэлтгэл ажилд 3-4 биеэ үнэлэгчийг оролцуулсан авлигын дуулиан эхэлж гарсан ба үүнийг мөрдөн байцаах явцад утасны ярианы бичлэг, бусад материалуудад дүгнэлт хийгээд мөрдөн байцаагчид тэнд элитийн биеэ үнэлэгч нарын сүлжээ ажиллаж байсныг тогтоожээ. “Ашигтай байдал авахын тулд сексийн үйлчилгээг ашигласан нь” гэх мөрдөн байцаалтын явцад хариуцлагатай ажилтнуудад Орос, Украин, Венесуэл, Бразили, Куба ба Италийн хүүхнүүд үйлчилж байсан нь илрэв. Биеэ үнэлэгчид оройн үйлчилгээндээ 700 евро авч байсан ба заримдаа тэдний үнэ нь 5000 евро хүрдэг байжээ.
Саммитийн бэлтгэл ажлын үеэр арга хэмжээний төсөв эрс ихэссэн ба эхлээд Ерөнхий сайд зочдыг Сардинийн аралд хүлээн авах гээд 600 сая орчим еврогоор цогцолбор бариулсан байлаа. Дараа нь тэрээр 2009 оны дөрөвдүгээр сард газар хөдлөлтөд нэрвэгдсэн Аквила хотод зочдыг хүлээн авсан юм. Үүнээс үүдэн төсвийн зардлыг 327 сая еврогоор нэмэгдүүлсэн байлаа. Арга хэмжээний зохион байгуулалтыг Иргэний хамгаалалтын албаны тэргүүн Гвидо Берталазо удирдаж байв. Тэрээр иллэг гэсэн халхавч дор сексийн үйлчилгээ авч байсныг мөрдөн байцаагчид 2010 оны хоёрдугаар сард илчэлсэн байна. Гэвч тэрээр нурууны өвчнөө эмчлүүлэхээр спортын эрүүлжүүлэх төвд очиж байснаас биш сексийн үйлчилгээ аваагүй гэсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж