Г.Занданшатар: Ипотекийн төлбөрийн хугацааг 6 сараар хойшлууллаа | News.MN

Г.Занданшатар: Ипотекийн төлбөрийн хугацааг 6 сараар хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Ипотекийн төлбөрийн хугацааг 6 сараар хойшлууллаа

Г.Занданшатар: Ипотекийн төлбөрийн хугацааг 6 сараар хойшлууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийж байна.


Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор банк, санхүүгийн реформ хийх чиглэлээр УИХ ажиллаж, гаргаж буй шийдвэрийн талаар танилцуулахаар мэдээлэл хийж байна. Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы нээлтээ хийж, хамгийн эхний ээлжинд Цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл ахуйг хамгаалж, орлогыг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах багц арга хэмжээг гурав хоногийн хугацаанд шуурхай хэлэлцэж, тусгай дэгээр хуралдаж шийдвэрлэлээ. Өнөөдөр албажуулж байна. Засгийн газраас өргөн барьсан долоон багц арга хэмжээгээр зарим өөрчлөлт тодотголуудыг хийж эцэслэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан банкны салбарын реформ, цахим шилжилт, зээл, зээлийн хүүг бууруулах, эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан энэ талаар ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр гишүүн танилцуулна.

"Ковид 19″ цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөний ажлын хэсгийн даргаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн гишүүн ажиллаж, яаж хүчээ нэгтгэн хямралыг давж гарах вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж ажилласан.

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж тооцож байна. Мөн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Цар тахлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Хуулийн төслийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Энэ хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, төрийн албан хаагчид ажлаа алдаагүй учир нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдахгүй. Их, дээд сургуулиудын асуудал орхигдсон байсан учраас нэмж оруулсан. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж буй кромпаниудын ажилласад голдуу гадаад ажилчид байдаг учраас төсөвт өртөгт нь нийгмийн даатгалын шимтгэл суучихсан байдаг учир хамрагдахгүй. Мөн хөнгөн ялтай ялтнуудыг ажил хийлгэх байдлаар суллаж, өршөөх асуудлыг ярьж байгааг дуулгалаа. Мөн Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэхийг мэдэгдэв.

“Ковид-19”-ийн үеэр нэмэлтээр 11 арга хэмжээ авахаар болсон. Цар тахлын үед дэлхий даяар хямарч байна. Энэ үед ноолуурын үнийг урьдчилан хэлэх, тогтоох аргагүйгээр өдөр бүр өөрчлөгдөж байна.

  • Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Оросын улстай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд алт хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон.
  • Шатахууны үнээ тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, Монголбанк хамтран хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахуун 300 төгрөгөөр хямдарна. Цаашид 400 төгрөгөөр хямдруулна.
  • Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банк олон нийтийн хяналтад орно.
  • Өвчний тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажилчид, төрийн тусгай албан хаагчдыг тусгай нөхцөлөөр олгох ипотекийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгалах гэж үзэж байна. Мөн нийт зургаан сараар ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж байна.
  • Нэг зээлдэгчид батлан даалт гаргах
  • “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Татан буугдсан банкуудад байгаа төлбөрт Хураагдсан хөрөнгийг эдийн засгийн эрэлтэд оруулж улсын хэрэгцээнд ашиглах ажлын хэсэг байгуулагдсан. 400 гаруй хөрөнгийг хураан авч битүүмжлээд байгаа.
  • ББСБ-уудыг цэгцлэх, нээлттэй ил тод хариуцлагатай болгоно. Дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлэх. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өргөн барьж батална.
  • Үүрэн телефоны компаниудтай уулзаж, цахим шилжилт болгохоор тохиролцлоо. Төсвийн тодотгол хийх ажлыг Засгийн газарт хариуцуулна.

БОДЛОГЫН ХҮҮГ ДАХИН НЭГ ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Мөн Монголбанкны бодлогын хүүг нэг хувиар дахин бууруулахаар болж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийн үеэр онцолсон юм. Зах зээл, валютын нөөц гээд холбогдох судалгаануудыг хийж шийдвэр гаргаж байгаа бөгөөд зээлийн хүү буурах нэг боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа гэв.  Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүн нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон бол ийнхүү 9 хувь болгох боломж бүрдэж байна. УИХ банкны реформ хийхээр ажлын хэсэг байгуулсанб өгөөд ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа юм. Тэрбээр "Монгол Улсад аливаа тусгай зөвшөөрлийг хэтрүүлж олгох үзэгдэл явсаар ирсэн. Үүний нэг нь банк. 3.2 сая хүн амтай, 40.7 их наяд төгрөгийн эдийн засагтай Монгол Улсад таван банк татан буугдаж, 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Хэдэн банк байх ёстой вэ гэдгийг судалж байна. Хэтэрхий олон банк байгаа нь өөрийн хөрөнгө дутуу, хэрэглэгчдээс хадгаламж уралдаж татдаг. Үүнээс үүдээд хүү өндөр байна.

Мөн банк нэг эзэнтэй байна. Тиймээс төвлөрлийг бууруулж, нэг хувьцаа эзэмшигч 20%-аас ихгүй хувийг эзэмшдэг байхаар зохицуулна. Ингэснээр банк нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай байх бөгөөд дижитал, цахимжсан банкны системтэй болох зорилт тавьж ажиллана. Энэ хүрээнд олон ажил хийгдэнэ. УИХ-аар хэлэлцэгдээд эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх замаар хүү тогтмол буураад явна" гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ХУГАЦААГ ЗУРГААН САР БОЛГОЛОО

Мөн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин гурван сараар нэмсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр "Ипотекийн зээл болон зээлийн хүүг бууруулах, зээлийн санхүүжилтийг энэ онцгой нөхцөлд Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс нь санхүүжүүлж, жилд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой гэж үзсэн. Тэр дундаа нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдыг дэмжих шаардлагатай гэж үзэж, тусгай зохицуулалтаар ипотекийн хөтөлбөрт хамруулна. Нөгөө талаар эдийн засгийн эрэлтийг дэмжих, 100 мянган ажлын байр хадгалах салбар нь барилгын салбар болоод байна. Бусад бизнес хүндрэлтэй болсон. Улаанбаатарт орон байрны эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс эрэлтийг нь дэмжих буюу санхүүжилтийг тусгай зөвшөөрөл өгөх гадаад дотоод эх үүсвэр татах замаар боломжийг нээж өгч байна. Борлогдоогүй 58 мянган орон сууц байна гэсэн судалгаа байна" гэсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн энэ талаар тайлбар хийв. Тэрбээр "Ипотекийн зээлийн 5, 8 хувийн хүүтэй 65 мянган иргэний зээл МИК-ын барьцаанд байдаг. Банкан дээр байхгүй гэсэн үг. Тиймээс зээл хойшлуулах асуудлаар банк иргэдийн хүсэлтийг авахгүй байсан байх. Бид энэ асуудлыг МИК-тай ярилцаад зөвшөөрсөн тул иргэд ямар нэг тайлбаргүйгээр хүсэлт гаргаад ипотекийн зээлээ хойшлуулах боломж бүрдсэн. Үүнийг зургаан сар болгон сунгахаар болж байна.  Одоогоор арилжааны банкуудын таван их наяд төгрөгийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байна. Тиймээс эх үүсвэр хангалттай гэж үзэж байгаа. Нөгөө талаар Монголбанк бодлогын хүүн дээр нэмэх нэг хувийн хүүгээр банкуудад эх үүсвэр нийлүүлэх боломж нээлттэй" хэмээн хэллээ.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-60-аас дээш насны болон насанд хүрээгүй хоригдож байгаа хүмүүсийг суллах асуудал яригдаж байгаа юу?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Дэлхий олон оронд эрсдэлээс сэргийлэх зорилгоор өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон. Цар тахлын үед өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана.

-Төсвийн тодотгол хийх шаардлага үнэхээр байхгүй юу?

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Төсвийн тодотголыг заавал хийнэ гээд байгаа юм биш. Дөрөвдүгээр сарыг дуустал харъя гэж байгаа юм. Урьдчилан тооцоолж таамаглахад хүндрэлтэй байна.  Хуулийн төслийг боловсруулаад явж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цаг тахлын эсрэг хуульд төсвийн зохицуулалт хийх асуудлыг тусгана. Гэхдээ тэр нь сар бүр парламентын хяналтад байна. Яг одоо төсвийн тодотгол хийхээр суурь үзүүлэлтүүд яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй байна. Ул суурьтай, уян хатан зохицуулах зорилгоор ийм шийдлийг хийсэн.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 43.242.243.226

Ипотёкээс өндөр хүү төлж байгаа орон сууцны зээлийг /жилийн 25 30 хувийн хүүтэй/ ипотёкийн зээлд хамруулж зээлд дарамтлуулж цөхөрч байгаа хүмүүсийнхээ байдлыг хөнгөлөх арга хэмжээ аваачээ

Avatar

Зочин 2020-04-10 58.10.155.220

ҮЛГЭРИЙН БААТРУУД

Avatar

Happy 2020-04-10 109.78.199.0

Oorsdiigoo l avrah yumdaa ard tymniig avarlaa yu

Avatar

6 sariin huu teluuleh sanaltai bna 2020-04-10 202.9.46.125

Huugiin tulburiig tegleh ni iluu boditoi shd, hoishluullaa geed baahan ur hurimtlagdana, hend heregtei yum be, hurimtlagdsan uriig tuluh hemjeend tsalin nemwgdehgui
, tegeheer tsalingaa dahin 6 sar yu ch idehguigeer 6 zovj tilnu gesen ug

Avatar

Зочин 2020-04-10 64.119.26.226

Нөгөө нийгмийн даатгалын шимтгэл ХАОАТ хөнгөлөлт хаачсан бэ? Хэцүү үед олон хүнд шууд хүрэх байсан юмаа яагаад алга болгочихов. Овоо хөрсөндөө буух юм хийх нь гэсэн чинь таг шүү. Мал бол алаад идчих юмсан. Эргүү хүмүүс гаргачаад одоо бүр үйл тамаа үзэж байна доо.

Avatar

Мал 2020-04-10 103.57.92.182

Сахалаа ч авч чадахгүй байж сайхан худлаа ярих юм

Avatar

Зочин 2020-04-10 66.181.182.116

Бензины үнэ буурна гээд тэгээд баыгаа юмуу их муу хурдан шатдаг бөнзин зараад бна шалгах хэрэгтэй!!'''

Avatar

Зочин 2020-04-10 139.5.216.227

Занданшатар өнөөдөр сахалтай байсан шүү дээ

Avatar

Иргэн 2020-04-10 66.181.161.104

Банкинд огт хэрэгжихгүй байгаа юмыг хэрэгжиж байгаа мэтээр ярьж болдог юм уу. ипотекийг 1 секунд ч зогсоогоогүй. Банк нь өдөөс шал өөр юм ярьж байгаа, ямар ч хуулийн үндэслэл байхгүй, яаж хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй, гарах зардал нь ямар эх үүсэвэрээс санхүүжэн нь тодорхойгүй бж дахин 3 сараар хойшлуулла ч гэх шиг. гүйэ нэрээ цайрна цайрна гэхээр ингэж улаан цайм улс төрийн мэдэгдэл хийгээд бж болдог юм уу. Та нарыг тэнгэр нийргэх байлгүй. ингэж ард түмэнээрээ тоглож болдог юм уу.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.117

Togloj bolohgvi dorwitoi shiid gargaldaa. Xoshlogdson zeelees xvv nemeh awax n zuwvv. Yaalanguya ipotek

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.222

Iim pop zasgiig bankniihan demjihgui bshd. Bodlogo ni songuulid zoriulagdsan loozognoson, tsaaguuraa huviinhaa kompanuudiig demjij orlogo ajilgui bolson olon niitiig hayasan luivriin shinjtei ajillagaanuud hiigeed baihad banknii ezed yu gej demjih ve.

Avatar

Бодит байдал дээр худлаа байна 2020-04-10 103.212.117.230

Банкууд хэрэгжүүлэхгүй байна. Ээлжлээд сүр бадруулаад худлаа яриад байх хэрэг байна уу ????

Avatar

Zochin 2020-04-10 223.62.169.47

Hutsalgui huge buulga.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.180.212

Ээлжлээд яриад
байдаг.хэрэгжсэн зүйл нэг ч алга.

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Түрээсийг 6 сар тэглэ. Ашиглалтын зардлаа л төлөг.

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.128

Хувьцаат компани болгосноор bail in хийх бэлтгэлээ базаагаад байгаа юм биш үү. Тун ноцтой л юм болоод байх шиг байна даа.

Avatar

зочин 2020-04-10 66.181.190.103

өрх гэр бүлийн ажил орлого байхгүй болсон энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах уу.улс орны эдийн засаг сайн бгаа төсөв тодотгох хэрэггүй гэж хүрэлбаатар их мэдэмхийрч бна билээ.жаахан амидралд иргэдэд ойрхон зүйл яри,битгий амидралаас тасархай юм яриад хэрэггүй.одоо ажилгүй орлогогүй гэр бүл яаах уу.хүүхэд настангууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүндхэн өвчтэй иргэдээ анхаарч үзэх ёстой.энэ болхамгийн чухал асуудал танарын өмнө бна,та нар тойрч зугатаах гээд үзээрэй.

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

5000$-оос дээш хэмжээний бүх хадгаламжийн 6 сарын хүүг 0-лэх хэрэгтэй. Мөн үүнтэй зэрэгцээд бүх зээлийн 6 сарын хүүг бас 0-лэх ёстой. Банк хохирохгүй.

Avatar

MGL 2020-04-10 122.201.26.172

Хадгаламжийн хүүг тэглэх тохиолдолд нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшдэг нийгмийн 5 хувь маань тэр дор нь бүх мөнгөө хадгаламжаас татаад бүх банкууд дампуурах байх даа!!! Татсан мөнгөө хөрөнгийн биржид оруулах уу доллар болгоод гудсан доороо хийх үү, хямралд ороод өрөнд баригдсан компани, хямдарсан үл хөдлөх хөрөнгийг хамах байх даа…

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Татаг л дээ. Татвал бүр ч тх хохирол амсана, Гудсан доороо л хийнэ биз. Эхлээд тэр мөнгөө өөрийнх гэдгээ балахын тулд эх үүсвэр, гарал үүслийг нь тайлбарлах хэрэгтэй болно доо. Кккккзккккк

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Гэнэн баньд байна даа, чи. Явж боожгойгоо саа, бандаашаа угаа, тэгээд унт, за юу.

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Мөнгийг нь дан 10-тын дэвсгэртээр л өгнө шүү дээ. Ккккккккккк

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Хугацаатай хадгаламжаа татвал хамгийн сүүлд хугацаа сунгаснаас хойш бодогдсон бүх хүү нь хугацаагүй хадгалөмжийн хүүгээр бодогдоно шүү дээ. Банканд бүр ашигтай. Ккккккккккк

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Банкуудад харин ч ашигтай. Кккккккз

Avatar

УИХ-н ДАРГА ЗАНДАНШАТАР АА 2020-04-10 103.212.117.230

Төрийн банк өөрийн эх үүсвэрээс нь авсан 9,1%-ийн хүүтэй ОРОН СУУЦНЫ зээлийн хүүг хойшлуулахгүй байна. Ипотекээс өндөр хүү төлж байгаа банкны эх үүсвэртэй ОРОН СУУЦНЫ зээлийн төлөлтөө адилхан 6 ухраагаачээ УИХ-н ДАРГА ЗАНДАНШАТАР АА

Avatar

Зочин 2020-04-10 202.55.188.46

11нээс 300 төг бууна. 15наас 300 төг бууна цаашлаад 400төг бууна. 1000 орчим төгрөгний бензин хэрэглэх нь дээ

Avatar

Зочин 2020-04-10 202.21.104.2

Төрийн албан хаагчид хамрагдах уу

Avatar

Зочин 2020-04-10 203.91.114.244

Банк руу хүсэлт өгөхөөр танай компаний ажиллаж байгаа тул… гэсэн тайлбар өгөхгүйгээр ипотекийг царцаах боломжтой гэж ойлголоо зөв үү.

Avatar

Od 2020-04-10 103.14.36.18

Хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг нэг ч удаа ярихгүй байна шүү.
Мөнгөө татаад эхлэвэл улам л аюултай.
Занданшатарын үеийн банк өөр болсон гэдгийг ойлгомоор.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.188.48

Хадгаламж эзэмшигчид дэлхийд байхгүй хүү авч баыж мөнгөө татвал татна л биз дээ.

Avatar

MGL 2020-04-10 122.201.26.172

Мань мэтийн жирийн иргэд 5-10 сая төгрөгний хадгаламжаа татахад бол асуудал гарахгүй байх, нөгөө нийт хадгаламжийн 96 хувийг эзэмшдэг 200 гэр бүл нь мөнгөө татахад банкууд ээлж дараалаад дампуурах байх даа. Алтан авгай мөнгөө татаад Хадгаламж банкийг дампууруулчихсан уу үгүй юу?

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Мөнгөө хааш нь татах юм бэ?

Avatar

Зочин 2020-04-10 66.181.177.178

Зээлийн хүү бууруулаач ээ. Төлөлтийг хойшлуулаач ээ. Хүүний дээд хязгаарыг тогтоогооч ээ

Avatar

Дорж 2020-04-10 192.82.77.33

Хүрэлсүх,Хүрэлбаатар нар өөрсдийнхөө суулгасан хөрөнгө оруулалтын тендерийг болиулж төсвийн тододгол хийж чадна гэж үү Ийм балай юм ярьдагаа больдоо Занданшатраа. Энэ хурал ЖДҮчин Хүрэлсүхийн гарт орчихсон юм байна. Одоо сонгуулиа бушуухан явуулж ЖДҮчидийн савраас гаргах ганц зам үлджээ

Avatar

Zochin 2020-04-10 66.181.183.182

Gem zemgui sain khumuusiig olj shorongoos sullakh yum oilgoloo

Avatar

Зочин 2020-04-10 66.181.180.212

Ипотекийн төлбөр хойшлуулахад төрийн алба хаагчид хамраглах уу

Avatar

Зочин 2020-04-10 43.228.131.110

Компаниуд сөхөрч уналаа. Бага хүүтэй зээлээр дэмжээч МАНгаруудаа.

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.128

Хадгаламжийн даатгалыг яагаад нэмэхгүй байгаа юм бэ. Хадгаламж эзэмшигч хүн биш үү? Өнөө маргаашгүй мөнгөө татаад эхлэх гэж байгааг ойлгож байна уу?

Avatar

Иргэн 2020-04-10 66.181.188.48

Та нар татаач дээ тэгээд. Тэр мөнгөө авдартаа хадгал бирдүүдээ.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.190.17

haha yag zow awdartaa hatgalaach ta nar ta nariin naa huunees chin bolood bid nariin zeeliin huu buuhgui bn

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.128

Төрөлхийн гуйлгачин юм аа даа

Avatar

Зочин 2020-04-10 122.201.21.83

амьдралп хэрэгжихгүй байгаа хуурамч шийдвэрүүдийг яалтай ч билээ

Avatar

зочин 2020-04-10 192.82.65.120

Ипотекийн зээлийн хүүг бууруулах арга байхгүй юу

Avatar

Зочин 2020-04-10 103.80.210.64

Банк руу зээлийн төлөлт хийх хугацааг хойшлуулах хүсэлтээ илгээхэд та төрийн өмчит компанид ажилладаг учраас хамрагдахгүй гэсэн. Тэгэхээр одоо яах уу. Энэ шийдвэрт дахиад л төрийн албан хаагч, төрийн өмчит компани хамрагдахгүй байх аа даа.

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.222

Tur zasag chin koronagiin surgaar soliorchihsiin bish bizde.

Avatar

Худлаа сонгуулийн шоу хийгээд байна уу та нар ???????? 2020-04-10 103.212.117.230

Төрийн банк өөрийн эх үүсвэрээс нь авсан 9,1%-ийн хүүтэй зээлийн хүүг хойшлуулахгүй байна. Ипотекээс өндөр хүү төлж байгаа банкны эх үүсвэртэй зээлийн төлөлтөө адилхан 6 ухраагаачээ УИХ-н ДАРГА ЗАНДАНШАТАР АА

Avatar

бтх 2020-04-10 202.179.26.125

зөв шүү

Avatar

Зочин 2020-04-10 66.181.188.153

Нефтийн үнэ дэлхийн зах зээлд 50$ оор буучаад байхад 0.10$ хямдруулна гэж яриад бхын , Керосиныг онцгой татваргүй оруулж ирээд дизель түлш болгодог Trafigura Монголия ХХК нь дизелийн үнээ буулгаж болдоггүй юм уу

Avatar

Зочин 2020-04-10 43.242.241.247

Zandanshatar ali deer ingehgui dee

Avatar

зочин 2020-04-10 192.82.64.190

Шоронд байгаа хүмүүсийг тусгаарлалтад байгаа гээд бодчихъё лдоо. Тэндээ хоолоо идээд л байж байсан, тэгээд л байж байг. Юунд хүндрэл учраад гаргах гээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-04-10 103.26.195.225

хүний зовлон өөрт ирдэг юмаа

Avatar

Зочин 2020-04-10 202.131.245.34

арайчдээ. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ өвчний яаая гэж байхад бас гэмт хэрэгтнүүдээс нь айж явах болохнээ

Avatar

Зочин 2020-04-10 103.26.195.225

ёоё чи бол хүн биш. Чам мэтээс л айх хэрэгтэй. Та нар шиг коммент, фейсбүүкийн алуурчид амьдын хагафал ямар хэцүү болохыг мэдэх үү? Мэдэх, мэдрэх цаг ирнээ, гайгүй. Гэнэтийн гай, муу хүмүүсийн буруугаас, гүтгэлгээр шоронд орж хохирсон хүн бий. Тэднийг түлхэх биш татах авах нь хүний ёс! Эх нь хоног тоолон хүлээж байгааг ойлгох ухаан чам шиг хүн чанаргүй хүний мууд дуртай лаларт байхгүй л дээ. Зөвхөн муу хүн шоронд ордоггүй юм шүү

Avatar

Зочин 2020-04-10 103.11.192.34

амьдралд юу ч тохиолдож болно. Зовлон үзээгүй хүмүүс ойлгохгүй ээ. Өөрсдөө амсаад ирэхээрээ л ойлгоно доо. Муу хүмүүсийн явуулгаар, гүтгэлгээр, гэнэтийн гайгаар, шүүх прокурорын алдаанаас хэрэгтэн болж хохирсон хүн бий. Тэдэнд бүгдэд нь өршөөл үзүүлж, итгэл үзүүлэх ёстой.

Avatar

Баатар 2020-04-10 202.126.88.176

ЖДҮчид, 60 тэрбумынхан хүчиндэгчид, хар тамхичид өршөөгдөх үү

Avatar

Зочин 2020-04-10 122.201.23.201

юу яриад байган бэээээ

Avatar

Зочин 2020-04-10 103.11.192.34

маш зөв ш дээ. Хүмүүсийн амьдрал хэцүүдээд байхад ар гэрт нь хариулах нь зөв. Дандаа муу хүн шоронд ордоггүй юм. Гэнэтийн гай гэж бий шүү!!! Чамайг ч тойрохгүй!!!!

Avatar

Зочин 2020-04-10 103.11.192.34

дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж