Хэний ч өгүүлээгүй Кобигийн өөр нэгэн гайхалтай түүх | News.MN

Хэний ч өгүүлээгүй Кобигийн өөр нэгэн гайхалтай түүх

Хэний ч өгүүлээгүй Кобигийн өөр нэгэн гайхалтай түүх

Хэний ч өгүүлээгүй Кобигийн өөр нэгэн гайхалтай түүх

Хүн бүр л Коби Брайантыг ямар агуу, ямар сайн хүн байсан тухай янз бүрээр л ярьдаг. Тэр талбай дээр ч талбайн гадна ч сайн аав, сайн хамтрагч, сайн ах, сайн нөхөр байсан. Тэгвэл түүний тухай нэгэн гайхалтай дурсамжийг хамтдаа нэг багт тоглож байсан Адам Моррисон дэлгэжээ.

Адам Моррисон 2006 оны NBA-ийн драфтын гурав дахь сонголтоор лигт элссэн ч хүмүүсийн хүлээлтэнд хүрч тоглож чадалгүй “хог”, “хэрэггүй амьтан” гэх мэтээр дуудуулж сэтгэл санааны гүн хямралд ороод байсан аж. Тэрбээр NBA-д 2006-2010 оны хооронд тоглож, 2009 болон 2010 онуудад Коби Брайант болон Лос Анжелес Лэйкерс багтай хамт NBA-ийн аварга болсон юм. Мөн тэрбээр Английн Премьер лигийн Челси багийн үнэнч хөгжөөн дэмжигч байжээ.

Энэ тухай Адам Моррисон “Би сайн тоглож чадаагүй ээ. Миний замнал тэр чигээрээ хог байсан. Хувийн амьдрал маань ч тэр. Би үнэхээр сэтгэл гутралд орсон байсан. Өөрийнхөө гэрт амьдарч байж яг л тэнүүлчин шиг. Гадагшаа гарч олон нийтийн өмнө гарахаасаа айдаг байлаа. Хэрэв гудамжинд хүмүүстэй таарвал тэд “Хөөе чи яагаад тоглохгүй байгаа юм бэ” гээд л асууна. Нэг өдөр Коби Брайанттай их ойр байдаг байсан Лос Анжелес Лэйкерс багийн хамгаалалтын ажилтан Роберт Лара Адам Моррсон дээр ирж гэрийнх нь хаягийг асууж гэнэ. Түүнд өгөх нэг зүйл байгаа хэмээжээ. Адам Моррисон “Гэртээ сууж байтал илгээмж ирсэн. Тэгсэн миний хамгийн дуртай тоглогч болох Дидье Дрогбагийн гарын үсэгтэй Челсигийн өмсгөл над дээр хүрээд ирсэн. Энэ илгээмжийг Коби илгээсэн байсан юм. Бүр тоглолтондоо өмссөн өмсгөл дээр нь Дидье Дрогбагаас Адамд сайн сайхныг хүсье гээд бичсэн байсан шүү. Коби надтай үргэлж утсаар ярьдаг байсан, үүнийг гайхалтай гэж хэлэхийн аргагүй” хэмээжээ. Мөн тэрбээр “Коби миний дуртай тоглогч дээр очоод надаас ч асуулгүй өмсгөл дээр нь гарын үсгийг нь зуруулаад над руу илгээсэн. Тэр намайг сайнгүй байгааг мэдэж байсан. Коби ийм л хүн байсан” хэмээн дурсжээ.

Харин Коби Брайантыг нисдэг тэрэгний ослоор таалал төгслөө гэхэд Адам Моррисонд газар цөмрөх шиг л болсон гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badrax 2020-04-10 43.242.243.22

Kobi vnxeer gaixaltai sain toglogch sain naiz nuxur shvv sain xvniig burxan ert awch yawdag gedeg l bolloo do

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж