У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өргөдлөө өг гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өргөдлөө өг гэжээ

У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өргөдлөө өг гэжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөр аудит дээр "унасан"-тай холбоотойгоор зургаан зүйл заалтыг өөрчилж, тогтоол баталсан байна. Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээс О.Содбилэг, Ц.Бат-Энх нарыг хасч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нарыг гишүүнээр томилсон байна.

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын ЖДҮХС-аас зээл авсантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэдний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэжээ. Гэвч дээрх гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.


МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол ардын намын удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна.  Хуралдаанаар мөрийн хөтөлбөрт нь хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэх юм байна.

Үндэсний аудитын газраас МАН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хуулийн зөрчилтэй хэмээн үзсэн юм. Тиймээс тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрийнхөө хуулийн зөрчилтэй гэж үзсэн хэсгүүдэд засвар хийж, дахин хүргүүлэх хугацаатай. МАН-ын Бага хурлаас мөрийн хөтөлбөртөө засвар хийх эрхийг Удирдах зөвлөлдөө өгсөн. Тиймээс Удирдах зөвлөл Үндэсний аудитын дүгнэлтийг хэлэлцэж шаардлагатай бол засвар хийх юм байна.

Мөн сурвалжийн мэдээлснээр Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн байна. Дээрх хоёр гишүүнд холбогдох хэргийг прокурор шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн билээ. Тиймээс УЗ прокуророос оруулж ирсэн саналыг хэлэлцэнэ хэмээн эх сурвалж мэдээллээ. Прокуророос оруулж ирсэн саналыг УИХ 72 цагийн дотор хэлэлцэх хуультай юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж